УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.11.10

Монгол улс Мэдээлэл технологийн лидер болох боломжтой юу?

“Нүүдэл шийдэл” нэвтрүүлэг Монгол улс  Мэдэлэл технологийн лидер болох боломжтой юу? Гэсэн сэдвийг хөндөж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ удаагийн хэлэлцүүлэг цаг үеэ олсон гэж бодож байна. Учир нь Монгол улс цаашдаа яаж хөгжих үү, өрсөлдөх чадвараа яаж дээшлүүлэх вэ гэдэг бол тулгамдсан асуудал.

Монголын эдийн засаг 3-4 жилийн өмнө 17 хувьд хүрч өсч байсан. Харин одоо нэг хувьд ч хүрэхгүй болж унасан. Энэ бол манай эдийн засаг нэг салбараас хэт хараат байсны шалтгаан. Урт удаан хугацааны тогтвортой бодлого явуулж чадаагүй. Эдийн засгаа солонгоруулж чадаагүй, уул уурхайгаар дамжуулан олон эдийн засгийн салбарыг бий болгож чадаагүйн горыг одоо амсаж байна.

Мэдээлэл технологийн салбар нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор таван хувийг бүрдүүлж байна. Энэ бол боломжтойгоо харьцуулахад харьцангүй бага, гэхдээ мэдээлэл технологийн салбар нь өөрөө тухайн орны өрсөлдөх чадвар, бусад салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж байдаг хурдасгуур салбар юм.

Тиймээс энэ хэлэлцүүлгийн гол сэдэв нь арай жаахан алсыг харсан зорилт. Харин тулгамдсан тэргүүн зорилт бол Монгол улс мэдээлэл технологийн салбараа ашиглаад улс орныхоо өрсөлдөх чадварыг дээшлүүлж чадах уу гэдэг нь чухал болов уу гэж бодож байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/

/3-р хэсэг/

/4-р хэсэг/