ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2015.11.10

"Цензургүй яриа"-д сайд С.Эрдэнэ оролцлоо

Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор ХАХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ оролцлоо.

Нийтлэлч Баабарын нийтлэлийг авчирсан. “Манайхаар бол Зүүнхараа хавьцаа л юм уу даа. Тэндэхийг бужигнуулдаг нэг дээрэмчин, алуурчин, хавийгаа донсолгосон эрүүгийн хүнд гар байжээ. Тосгон мань эрийн гарт, аль дуртай хүүхнээ хүчиндээд л, хэний ч хамаагүй эд хөрөнгийг булаагаад л, эсэргүүцсэн нэгнийг нь шулуухан буудчихдаг эр. Манайхаар бол жишээ нь Баянголын Эрдэнээ ч юм уу даа. Энхбаяртай жиших гэхээр арай ч зэрэглэл доогуур юмаа. Гэхдээ амьсгаа нь нэг л дээ”. Гэж иймэрхүү байдлаар ойрхон хоёр нийтлэл гарлаа. Баабар гуай таныг нилээн бичих юмаа.  Яагаад ингээд бичээд байна. Та дургуйг нь хүргээд байна уу? Эсвэл таны нийгэмд харагдаад байгаа зан, байгаа байдал энэ хүнийг ингэж бичихэд хүргэж байна уу?

-Энэ хүнээс ярилцлага эхэлж байгаа нь тиймхэн байна. Нэгэнт асуусан учраас хариулья. 1996 онд Баянгол дүүргийн намын дарга байхад Баянгол дүүргийн 63-р тойрогт УИХ-д Баабар нэр дэвшиж, тухайн үед бид бүхий л чадлаараа ажиллаж байж их хурлын гишүүн болгож байсан. Бид хоёрын хооронд тэрнээс хойш олон огтлолцол болоогүй. Би энэ хүнд муу юм хийгээгүй. Би бодохдоо Оюутолгойн асуудалтай холбоотой энэ хүний ашиг сонирхол байдаг юм болов уу гэж. Би түүүчийн парламентад байхдаа Оюутолгойн гэрээний эсрэг тууштай явж тэмцэж, хэд хэдэн өөрчлөлт хийлгэж чадсан. Нөхдийн хамт Оюутолгойн гэрээнд үнэхээр хууль бус заалтууд байсныг залруулж байсан. Нийт гэрээг 100 хувь гэж үзвэл 80 хувийн давуу эрхийн хувьцаа байхаар, 20 хувь нь энгийн хувьцаа байхаар хувь нийлүүлэгчдийн гэрээ хийсэн байсан.

Үүнийг нууцын зэрэглэлээс гаргаж олон түмэнд ил тод болгож, хувь нийлүүлэгчдийн гэрээг хүчингүй болгож байсан. Хэрвээ тэр үед гэрээ тэр чигээрээ хүчинтэй яваад хэрэгжсэн бол Монголчууд гэрээний нийт хувьцааны зургаан хувийг л эзэмших байсан. Энэ асуудалд дургуйг нь хүргэсэн байж магадгүй. Олох байсан ашгийг нь багасгасан байж магадгүй. Хоёрдугаарт Оюутолгойн хөрөнгө оруулалттай холбоотой ноогдол хувь өндөр байсан. Тухайн үед 13 орчим болсон нь маш өндөр. Үүндээр асуудал үүсгэж эцэст нь хувь бууж 9 орчим болсон.

Үүний зөрүүнд Монгол улс нэг тэрбум орчим ам.долларын хүүний төлбөрөс чөлөөлөгдөж байсан. Энэ бол Оюутолгойн төлөө ажиллаж байсан хүмүүсийн хувьд гарз байсан байх. Гуравдугаарт энэ хүн намайг олон түмэнд цоллоод удаа дараа бичээд хүний нэр төрийг гутааж байгаа бол би өнөөдөр энэ хүн ямар өчүүхэн хүн бэ гэдгийг олон түмэнд хэлий гэж бодож байна. Тэр нь таны гарт байгаа нийтлэлийн эсрэг ярих гээд байна. Миний гарт нийгмийн даатгалын улсын байцаагчын акт байна.

- Баабарын тэтгэвэрт гарах үйл ажиллагааны баримт уу?

– Тийм. Баабар гурван компани дээр өөрийн ажилласан жилээ нэмэгдүүлж хуурамч  материал бүрдүүлсэн. Нийтдээ зургаан жилийг нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд “ Эрдэнэс Холдинг” компанид албан тоот явуулж Бат-Эрдэнэ овогтой Батбаярын ажиллаж байсныг шалгахад  Б.Батбаяр / Баабар / манайд ажиллаж байгаагүй гэсэн хариу ирсэн байдаг.

-“ Эрдэнэс Холдинг”-т ажиллаж байсан баримт бичиг нь хаана байна?

-Ажиллаж байсан гэдгээр баримт бүрдүүлсэн баримт нь энэ. Мөн “ Петро Матад”  компанид Б.Батбаяр нь / Баабар / Регистрийн дугаараа хуурамчаар оруулж ажилласан жилээ өндөр тогтоолгосон.

-Баабар ингэмээргүй хүн дээ?

– Баримт энэ байна. Чи харж байгаа биз дээ. Дээр нь тухайн үед татвараас чөлөөлж байсан “ Бороо Голуд” компанид 1981 онд төрсөн Бат-Эрдэнийн Батбаяр гэдэг залуугийн нэр дээр өөрийнхөө Регистрийн дугаараа тааруулж хуурамч баримт бүрдүүлсэн.

– Баабар тухайн үед Сангийн сайд байхдаа энэхүү хуурамч материалыг бүрдүүлсэн гэсэн үг үү?

-Тийм. Гурван хуурамч материал бүрдүүлсэн.

– Эрдэнэ сайдаа  энэ баталгаатай биз дээ?

– Баабар бол туйлын заргач хүн.

– Тийм шударга хүн?

-Таны ярьдгаар шударга хүн. Гэтэл шударга хүн ийм байх уу. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас зургаан сая төгрөг шударга бусаар авчихсан. Төлөх тухай акт гарсан.  Нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй.

-Акт нь энэ үү?

– Тэгсэн хэрнээ Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, ажилтнуудыг дарамталж заналхийлсэн. Та нарт Эрдэнэ ээ чинь үүрэг даалгавар өгч миний бөгсийг ухсан уу. Та нарыг Эрдэнээтэй чинь цуг чадна аа гэсэн байсан. Сүхбаатар дүүргийнхэн энэ асуудлыг надад танилцуулсан. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар миний талийгаач дүүгийн эхнэр ажилладаг. Манай дүү аль эрт бурхан болоод 10 жил болж байна. Тэр эхнэр нь  залуу хүн өөр хүнтэй сууж  үр хүүхэдтэй болоод амьдралаа хөөгөөд явсан хүн. Гэтэл одоо танай Эрдэнэ чинь чамд даалгавар өгсөн үү. Чи Эрдэнээгийн даалгавраар   миний материалыг шалгасан уу гэх мэтээр дарамталсан байсан. Энэ мэтээр өөр олон баримт бий.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...