Даатгагдсан бондын танилцуулга сургалт зохион байгуулагдлаа
Даатгагчдын Холбоо Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан ба тус ажлын хүрээнд хамтарсан ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхлээд байна.
Үүнд талууд салбарын мэргэжлийн оролцогч нарт харилцан сургалт зохион байгуулахаар төлөвлөсний эхний сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтын агуулга нь Даатгагчдын Холбооны зүгээс даатгагдсан үнэт цаасны талаар болон мэргэжлийн хариуцлагын даатгалын талаар ҮЦК-иудад танилцуулах, Монголын Хөрөнгийн биржийн зүгээс даатгалын компаниудад ЗГ-ын үнэт цаас арилжаанд хэрхэн оролцох, зах зээлээс бүтээгдэхүүн худалдан авахад шаардлагатай мэдээлэл, түүнд хэрхэн шинжилгээ дүгнэлт хийх талаар дэлгэрэнгүй танилцуулгыг тус тус хийлээ.
Цаашдаа санхүүгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох Даатгагч, Үнэт цаасны компаниуд харилцан салбараа хөгжүүлэх зорилготойгоор хамтран ажиллахаар болоод байна.