Монголын даатгагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Ж.Бат-Орших
2015.07.22

Иргэд даатгуулах санхүүгийн чадавхи муу байна

Дэлхийн шилдэг компаниудын 90 гаруй хувь нь хувьцаагаа бирж дээр арилжаалдаг бол Монголын шилдэг 100 компаний найм нь л хувьцаа гаргадаг байна.

Энэ нь арилжааны дүн бага зах зээлд иргэдийн оролцоо сул буюу худалдан авагч цөөн гэдэгтэй холбоотой аж. Даатгалын салбар нь тухайн орныхоо ДНБ-ий 50-аас илүү хувьтай тэнцэх жишигтэй байдаг бол Монголын үзүүлэлт 0,64 хувьтай байна.

“Монголд асар их нөөц бололцоо байгаа.0.64 гэдэг үзүүлэлт нь эдийн засгийн чадавхи, иргэдийн амьдралын түвшин хэр байгааг харуулж байгаа юм. Иргэд даатгалыг сонирхож байгаа боловч даатгуулах санхүүгийн чадавхи муу байна” гэж Монголын даатгагчдын холбооны хүндэт ерөнхийлөгч Ж.Бат-Орших хэллээ.

Санхүүгийн системийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын сан болон тэтгэврийн сангийн тогтолцоог төгөлдөржүүлэх, албан журмын даатгалыг төрөлжүүлэх шаардлагатай байна.

                                  Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү