Нийслэлийн 376 жилийн ой
2015.10.30

Нийслэлийн өдрөөр иргэд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжлээ

Нийслэлийн 376 жилийн ой өчигдөр болж өнгөрлөө. Ойн хүрээнд нийслэлийн удирдлагууд, иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болоод бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх үеэр, “Эдийн засаг хямралтай, хүндхэн байгаа ч бид нийслэлийнхээ ойг олон  бүтээн байгуулалтаар угтаж байгааг хэлэхэд таатай байна. Энэ жил Шадивлан-Хандгайт чиглэлийн зуслангийн 16.4 км замыг маш богино хугацаанд хийж, өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. 

Мөн Гачууртын замыг өргөтгөн шинэчилж, заслаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хотын дулаан хангамжид маш чухал үүрэгтэй Энхтайваны өргөн чөлөөний дулаан хангамжийн шугамыг сайжруулж, замыг нь хоёр сар хүрэхгүй хугацаанд шинэчлэн ашиглалтад орууллаа. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлсэн. Бичил Бизнесийг дэмжих хөтөлбөр боловсруулсан гээд олон ажлыг бид бүхэн амжууллаа.

Нийслэл хот өнгөө засаж, тохижилтын ажилд маш их ахиц гарлаа. Хамгийн гол нь төсвөөр хийдэг байсан тохижилтын ажлыг энэ жил аж ахуйн нэгжүүд, байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажил хийж нийслэлчүүдэд бэлэг барилаа. Энэ мэт нийслэлчүүд бид нийслэлийнхээ ойг бүтээн байгуулалт, ажил үйлсээрээ бахархан тэмдэглэж байна” хэмээв. Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Улаанбаатарын магтаал” хэлсэн юм.

Мөн Central Tower-ийн урд талбайд гарсан “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд гэрэл зургийн үзэсгэлэнг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болоод бусад албаны хүмүүс сонирхож тус үзэсгэлэнгийн тэргүүн байрыг эзэлсэн зурагчин Бат- Эрдэнэ, удаах байруудад орсон Д.Хан-Уул, Рэнцэндорж нарт шагналыг гардуулан цан цохиж албан ёсоор эхлүүллээ.

Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 376 жилийн ойн баярын мэнд хүргээд нийслэлийн өдрөөр иргэддээ зориулж их хотын хямдралтай худалдааг зохион байгуулдаг болсон нь цагаа олсон зөв арга хэмжээ гэдгийг онцолж, уг худалдаанд иргэдийг өргөнөөр оролцохыг уриалсан юм. “Их хотын хямдрал-376” өдөрлөгт үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, 10-70 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулсан юм.

Гадаа хүйтэн байсан ч үзэсгэлэн худалдаа олны хөл ихтэй. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс “НВЦ” компанийн павильон дээр ихээр цугласан юм. Учир нь эднийх өндгөө 200-240 төгрөгөөр зарж А.Батнасан “Энэ үзэсгэлэн өргөн дэлгэр сайхан болж байна. Жил ирэх тусам зохион байгуулалт сайжирч байгаа юм шиг санагдаж байгаа. Ийм төгрөг бол савхин бээлийг 1000 төгрөгөөр зарж байлаа. Хүмүүсийн сайн мэдэх гутал цэвэрлэгээний “Shoes Love”-ын павильон дээр хүмүүс ирж гутлаа цэвэрлүүлж, яаж арчлах талаар зөвлөгөө авч байв.

Тэднийх энэ үеэр 10-20 хувийн хямдрал үзүүлж байсан юм. Мөн нийслэлчүүд өвлийн дулаан гутал, арьсан эдлэл, савхин бээлий зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авч байсан бөгөөд өөрсдөдөө оюуны хөрөнгө оруулалт хийж номын худалдаагаар үйлчлүүлж байв. Өдөрлөгийн үеэр урлагийн тоглолт болж Соёл-Эрдэнэ хамтлаг нийслэлийн иргэддээ ая дууныхаа дээжийг өргөн, худалдан авалт хийсэн хүн бүрт сугалаа сугалуулж тохирлыг цаг тутам тайзан дээр гардуулж байлаа.

Нийслэлийн 376 жилийн ой

Мөн үсчин, гоо заслын Vidal, Nana, Matrix, Ruby, Рага-dох, Нигlее зэрэг салонууд бүх үйлчилгээндээ 20 хувийн хямдрал үзүүлж нийслэлийн иргэддээ бэлэг барилаа. 

Үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид олон төрлийн тохирол бүхий сугалаатай, 10-60 хувийн хямдралтай худалдаа, үйлчилгээ дэлгэжээ. Энэ үеэр “Чансаа” гутлын дэлгүүр автомашины сугалаатай тохирлоо 17:00 цагт явуулж, 95 мянган төгрөгийн гутал худалдан авсан Г.Отгонцэцэг “Тоёота Стима" маркийн автомашин хожсон юм. Энэ мэтчилэн иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа нь харагдаж байлаа.

Түүнчлэн энэ өдөр 14:00 цагаас нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын баярын парад Улсын их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар-Анкарагийн гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явж өнгөрөв. Парадад алиалагч, загвар өмсөгч, циркийн жүжигчид, бүжигчид, спорт машин сонирхогчид, эртний өмсгөл бүхий хүмүүс, үлгэрийн баатрууд оролцлоо. Парадыг харж зогссон хүү Л.Билгүүн “Хичээлээ тараад талбай дээр ирсэн. Парад их гоё болж байна. Одоо энэ хүүхэлдэйн баатруудтай зургаа авахуулна” гэв.

Нийслэлийн 376 жилийн ой

Мөн “Сайн” брэндийн сүү, тараг, “Милко” брэндийн бүх төрлийн сүү, аарцны ундаа, чацаргана, нэрс, алимны жүүс, кофены сүү, “Мөнхийн болор”-ын бүх төрлийн хиамнуудкйг 28-наас тав хоног үйлдвэрийн үнээр худалдаалах аж. 500-гаад нэр төрлийн хүнс, өргөн хэрэглээний барааг онцгой хямдралтай үнээр худалдах гэнэ. Жетро супермаркет мөн таван өдрийн турш Талх чихэр ХК-ийн есөн төрлийн талх, Сүү ХК-ийн 13 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулах юм байна.