"Нийслэлийн өөрчлөлт миний дуранд" гэрэл зургийн уралдааны ялагчдыг шалгарууллаа
Монгол Улсад гэрэл зургийн албан байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос гэрэл зурагчдын дунд “Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарласан билээ.
Тэгвэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Central Tower-ийн урд талбайд тус зургуудаар үзэсгэлэн гаргахын зэрэгцээ уралдааны ялагчдыг тодруулсан байна.
“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааны эзэд шалгарлаа
1-р байрт Нийслэлийн өөрчлөлтийг нэг цэгээс авсан бүтээлээрээ гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ
2-р байрыг Гамма агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж
3-р байрыг Нийслэлийн дэлгэмэл зургаар Д.Хан-Уул
Тусгай байранд гэрэл зурагчин Н.Цолмон, Б.Түшиг нар шалгарчээ.
“Нийслэлийн өөрчлөлт миний дуранд” сэдэвт гэрэл зургийн уралдааны эзэд шалгарлаа