УИХ-ын гишүүн, Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.29
Өмнөх хуулиа үгүйсгэж болохгүй
УИХ-ын Пүрэв гаригийн чуулганаар Өршөөлийн хуулийн талаар хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Нуусан хөрөнгөө ил болгочих тэгвэл өршөөе гэдэг хэрнээ хөрөнгөө мэдүүлээд ил болгохоор нь шоронд хийчихдэг. Энэ нь Эрүүгийн хуулийн 263,264 дүгээр заалттай уялдаж байгаа. Үүнийг сайн анхаарч харсангүй. Өмнөх хуулиа үгүйсгэх гээд байна” гэсэн юм.