Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэх нь аюултай
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулаптын сайд З.Баянсэлэнгэ
2015.10.28

Өршөөлийн хуулийг нээлттэй хэлэлцэх нь аюултай

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулаптын сайд З.Баянсэлэнгээс Өршөөлийн хуулийн талаар дараахь тодруулгыг авлаа.

-“Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн хууль дээр удаа дараа завсарлага авч байгаа нь нэг хүнд зориуд нийцүүлэх гэсэн шантааж гэж харах хүн олон байна. Үнэхээр тийм зүйл байна гэж ойлгаж болох уу?

-Эвслийн бүлэг өргөтгөсөн байдлаар хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар Өршөөлийн хуультай холбоотой асуудлаар намын генсек болон нарийн бичгийн дарга нарын саналыг сонссон байгаа. Өмнө нь МАН-ын бүлгээс Өршөөлийн хуулиар завсарлага авч байсан. Харин энэ удаад манай Бүлэг авлаа.

Засварлагааны хугацааг гурав хоног сунгасны учир нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирц ч хангалттай байгаагүй. Мөн хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж байсан Ц.Оюунбаатар гишүүн гадагшаа албан томилолтоор явж таарсан. Эвслийн бүлгийн гишүүдийн ирц ч хангалттай байсангүй. Тиймээс улс төрийн нөхцөл байдал, хуулийг нарийвчлан хэлэлцүүлэх үүднээс завсарлагын хугацааг сунгасан.

-Нэг хүнд зориуд нийцүүлэх гзж завсарлага аваад байна гэсэн ярианы тухайд?

-Энэ бол олон жилийн өмнөөс л ярьж байсан асуудал. Нэг ёсондоо “Шударга бс” эвслийн бүлгийн гишүүд Өршөөлийн хуулийг анх санаачилсан үеэс ийм хар бараан яриа гарч эхэлсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Бүр хуулийг гацаах тээг нь энэ гэж ярьж байна. Гэхдээ эвслийн бүлгээс завсарлага авсан, сунгаснаас болж ажил гацаад байгаа юм биш. 

Гэтэл АТГ-аас гаргаж өгсөн судалгаанаас харахад 112 хүн хуульд хамрагдахаар байна лээ. Үүний 46 нь аж ахуйн нэгжийн захирал. 22 нь цагдаагийн албан хаагч байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн яриад улстөржөөд байгаа авлига албан тушаалын гэмт хэрэгтэн суллагдах гээд байна уу гэвэл үгүй. Ерөөсөө л 11 Төрийн нарийн бичгийн даргын асуудал байна лээ. Тэр нь өмнөх болон одоогийнх. Мөн хоёр УИХ-ын гишүүний асуудал байгаа.

-Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн хүлээлт нийгэмд хэдийнэ үүсчихээд байгаа. Гэтэл танай бүлгээс удаа дараа завсарлага авсан нь ингэж хардахад хүргэсэн байх?

-Өршөөлийн хууль хэрэгжих ёстой юу гэвэл тийм. Гэмт хэргийн төрлөөс авч үзэхэд 70-80 хувь нь санамсар болгоомжгүйгээс байдаг. Санаатайгаар үйддсэн нь маш цөөхөн. Тиймээс л тэдэнд төр нэг удаа боломж олгох үүднээс өршөал үзүүддэг.

-Гишүүдийн олонх нь Өршөөлийн хуулийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулах ёстой байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч ч гэсэн. Гэтэл танай бүлгээс хаалттай явуулах ёстой гэж байгаа. Яагаад заавал хаалттай явуулах ёстой гэж үзэж байгаа юм бэ? 

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулаптын сайд З.Баянсэлэнгэ

-Өршөөлийн хуультай холбоотой хүлээлт нийгэмд асар их бий. Үүнийгээ дагаад УИХ-ын гишүүд, тэдний ар гэртэй холбоотой дарамт, шахалт магадгүй амь насанд нь заналхийлэх үйлдэл ирж болзошгүй учир хуулийг хаалтгай хэлэлцэх ёстой гэж байгаа юм. Нээлттэй явууллаа гэж бодоход хэн нь ямар гэмт хэргийг өршөөгөөд ямрыг нь өршөөхгүй байгаа нь өөрөө аюултай. Өршөөлийн хууль бол жирийн хууль биш. Тусгай зохицуулалтаар явуулж нэг л удаа үйлчилдэг хууль.

-Өршөөлийн хуулийн өөрчлөлт яг ямар зүйл заалтыг оруулсан юм бэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригтой холбоотой зүйлд нэмэлт оруулж байгаа. Байнгын хорооны хуралдаанаар 11 зүйл заалтаар санал хураасан. Хүмүүс ч харсан байх. Тухайн үед хээл хахууль авах гэсэн асуудлыг өршөөлд хамруулахгүй гэдгээс бусад нь унасан. Миний хувьд хээл хахууль өгсөн зуулчилсныг нь өршөөе гэсэн байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч ч үүнд хориг тавиагүй.