“Эх орон - 36” хүүхэд залууст гамшгийн тухай мэдлэг олгож байна
“Эх орон - 36” хүүхэд залууст гамшгийн тухай мэдлэг олгож байна
2015.10.19

“Эх орон - 36” хүүхэд залууст гамшгийн тухай мэдлэг олгож байна

2015 оны 10 дугаар сары 13 буюу "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр" УИХ-ын чуулган дээр МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгийн талаар мэдээлэл хийж, гамшгаас урьдчилан сэргийлэх, урьдчилан бэлтгэлтэй байхыг холбогдох байгууллагуудад анхааруулсан.

“ЭХ ОРОН - 36” хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхэнд гамшгийн тухай мэдлэг олгох сургалт явуулдаг. Өнөөдөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Тийм учраас энэ сургалтын зорилго нь гамшгийн тухай ойлголт, гамшгийн төрөл, давтамж, аюулын тухай, түүнээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах талаар ойлголтууд өгдөг. 

Сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдлийн тоо ихсэж байгааг Улаанбаатар хотод болсон газар хөдлөлтөөр жишээлэн хэлж болно. Иймд ЕБС-ийн бүх сургууль, хүүхдийн зуслангуудад энэ төрлийн сургалтыг шат дараалан хэрэгжүүлэх нь ирээдүйд гарч болох гарз хохирлоос урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой зам юм.

Хүүхдийн төлөө үндэсний газар