Өнгөрсөн хориод жилд төр засаг олигтой төвхнөсөнгүй
Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, академич Т.Намжим
2015.10.08

Өнгөрсөн хориод жилд төр засаг олигтой төвхнөсөнгүй

Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, академич Т.Намжимтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсын төсөв санхүүгийн байдал хүндэрч, данс улайчихлаа. Эдийн засагт үүссэн ноцтой байдлыг та юунаас болсон гэж хэлэх вэ?

-Аливаа улсын төсөв санхүү бол тухайн орны бодит эдийн засгийн буюу үйлдвэрлэх хүчний потенциал чадавхиас хамаардаг. Товчхондоо улс орны хөгжлийн гол тулгуур, хэмжүүр бол бодит эдийн засгийн чадавхи, үйлдвэржилтийн ахиц түвшин гэж болно. Гэтэл манай улсад өнгөрсөн хориод жилийн хугацаанд энэ чадавхийг өсгөн бэхжүүлэхэд тоймтой ахиц гаргахаар цар хэмжээтэй нэг ч томоохон үйлдвэрлэлийн төсөл хэрэгжээгүй. Эцсийн дүндээ энэ нь өнөөгийн төсөв санхүүгийн ноцтой хүндрэлийн гол шалтгаан болж байгаа юм.

-Та бодит эдийн засаг гэж онцлон ярьж байна. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

-Бодит эдийн засаг гэдэг бол бодит үйлдвэрлэл, үйлдвэрлэх хүчний агуулгыг илэрхийлсэн нэр томъёо юм. Жинхэнэ орлогыг үйлдвэрлэдэг гэсэн үг. Гэтэл манай төр засаг үүнийг орхигдуулаад байна. УИХ, Засгийн газраас бодит эдийн засгийн потенциал чадавхийг дорвитой өсгөн нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл хэрэг явуулахгүй байна л даа. Харин жилийн төсөв, татвар, гаалийн тариф, мөнгөний ханш, инфляци зэрэг механизмын чанартай асуудлаар хөөцөлдсөөр байгаад өдий хүрсэн. Төсвийн алдагдлыг аргалахын тулд цалин бууруулж, татвар нэмэх бодлого барьж байна.

-Манай улс сүүлийн 20 гаруй жилийн турш бодит эдийн засгийн хөгжлийн талаар тоймтой үр дүнд хүрч чадаагүй гэсэн үг үү?

Төсвийн алдагдлыг аргалахын тулд цалин бууруулж, татвар нэмэх бодлого барьж байна.

-Бодит эдийн засагт олигтой ахиц гараагүй нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, өнгөрсөн хориод жилд УИХ, Засгийн газар бодит эдийн засгийн хөгжлийн Оновчтой арга зам, цогц шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тоггоож чадаагүй. Хоёрдугаарт, манайд бодлого төлөвлөлтийн баталгаажсан тогтолцоогүй байгаа. Гуравдугаарт, мөн төр засгийн байгууллагад бодлого, үйл хэргийн залгамж чанарын зарчим алдагдсан. Дөрөвдүгээрт, бодит эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зохистой арга хэлбэрийг тогтоож чадахгүй байсаар өдий хүрсэн.

Бодит эдийн засгийн хөгжлийн арга зам, цогц шийдэл, бодлого төлөвлөлтийн тогтолцоо өнөө хүртэл бүрэлдээгүй. Тийм харамсалтай байдал нь төр засгийн дээд байгууллагыг бүрэлдүүлж ирсэн хүмүүстэй холбоотой. Том утгаар нь авч үзвэл, өнгөрсөн хориод жил манайд төр засаг олигтой төвхнөсөнгүй, улс төрийн намууд төлөвшиж амжсангүй. Мөн бүх шатны төр засгийн албанд ажилтнуудын томилгоонд хүмүүсийн суурь мэргэжил, дадлага туршлага, мэргэшсэн чадамжийг үл хайхардаг явдал хавтгайрсан. Энэ бол ноцтой гажуудал байсан шүү дээ.

Түүнчлэн Засгийн газар солигдох болгонд шинээр томилогдсон сайд нар очингуутаа бүтцийн өөрчлөлт хийдэг. Тэд өөрийн багийг бүрдүүлэх гэсэн нэрийдлээр яам, агентлагийн ажилтнуудыг халж сольдог болсон. Ингэснээр мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажиллах боломж мөхөсдсөн. Ийм байдлаас болж, төр засгийн бүх түвшиндээ бодлого, үйл хэргийн залгамж чанар алдагдсан. Бас төр засгийн албаны хүмүүст эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудалд улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс судалгаа үндэслэлтэй хандах бодит сэтгэлгээ дутагдаад байгаа.

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулийн төсөл багтсан байна лээ. Таны яриад байгаа бодит эдийн засгийн тухай энэ хуульд зарчмын ямар асуудлууд тусгалаа олсон байгаасай гэж бодож байна?

-Хөгжлийн бодлого, зорилтыг гагцхүү шинжлэх ухааны арга зүйн дагуу сайтар судалж боловсруулсан хөтөлбөр, төлөвлөгөөгөөр тодорхойлон баталгаажуулж хэрэгжүүлдэг тогтолцоог хуульчлан хэвшүүлбэл зохилтой. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилтын 15-20 жилийн урт хугацааны хөтөлбөр болон дунд хугацааны таван жилийн төлөвлөгөөг хуульчлан баталдаг баймаар байна. Шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газар бүхэн, өмнө нь хуульчлан батлагдсан эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг байхыг хуульчлах хэрэгтэй. Мөн эдийн засгийн судалгааны хүрээлэнг ШУА, Эдийн засгийн төв байгуулпагын давхар харьяалалд байгуулж ажиллуулах ёстой.

-Тухайлбал?

-Оюу толгой, Таван толгойн төслүүд байна. Таван толгойн ордын хувьд коксжих нүүрсийг Зүүн хойд Азийн орнуудад болон Хятад улсад экспортлох чиглэлээр ашиглах төслийг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, бүхий л шийдэл, бэлтгэл нь хангагдсан Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар тэргүүн ээлжинд барьж болно. Дархан-Сэлэнгийн бүс нутаг дахь хар төмрийн хүдрийн ордыг түшиглэн үрлэн төмрийн үйлдвэр байгуулж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх ёстой.

Оюу толгой, Эрдэнэтийн үйлдвэрүүдийн зэсийн баяжмалын нөөцөд түшиглэсэн зэс хайлах үйлдвэр байгуулах гаргалгаа бий. Улмаар цэвэр зэс, алт, мөнгө, молебдин зэрэг үнэт болон өнгөт металлын болон зэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болговол зохино. Хялбар хийцийн машин техник, металл эдлэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх, дорно зүгт далайн шинэ гарцын төмөр зам барих төслийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн томоохон цахилгаан станцуудыг барьж, улмаар цахилгаан эрчим хүчний импортоос чөлөөлөх хэрггтэй байна. Хөнгөн аж үйлдвэрийн салбарт гэвэл малын ноос ноолуур, арьс ширийг бүрэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж болж байна.

-Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ТЭЗҮ-ийг Японы тал боловсруулаад тухайн үед Эрдэс баялаг эрчим хүчний яам хэлэлцэн дэмжиж байсан. Харин энэ төсөл яагаад саатаад байгаа юм бол?

-Энэ төслийг хэрэгжүүлэх талаар УИХ, Засгийн газар 2008-2013 онд тус бүртээ таван удаа тогтоол шийдвэр гаргасан, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк (JBIC) өөрийн зардлаар ТЭЗҮ боловсруулсан. УИХ, Засгийн газрын удаа дараагийн тогтоол шийдвэртэй, Монгол, Японы Засгийн газар хамтран хэрэгжүүлэх хэлэлцээртэй уг төслийн хэрэгжилтийг төр засгийн дээд албаны хэн ч гэсэн саатуулах учиргүй байлтай.

Хамгийн гол нь “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр" төслийг газрын тосны үнэ 60 ам.доллар баррель байх нөхцөлөөр хийсэн юм. Эдийн засгийн тооцоогоор жилд дунджаар нэг тэрбум ам.долларын буюу хоёр их наяд орчим төгрөгийн нэмүү өртөг бүтээнэ. Харин одоо газрын тосны үнэ нэг баррель нь 45 ам.доллар байна. Энэ нь манай улсын 2014 оны ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэж байгаа. Тиймээс дээрх төсөл эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулах болно.

Мөн үйлдвэр жилд дунджаар улсын төсөвт 370 орчим сая ам.долларын буюу 700 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх тооцоо бий. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр нь Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 2014 оны татварын орлогоос 1,8дахин их, 2015оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.5 дахин их татварын орлогыг улсын төсөвт оруулах тооцоо гарсан.

Төслийн хөрөнгө оруулаптыг Японы JBIC банкны экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр, мөн улсын инженерийн компаниар “түлхүүр гардуулах” нөхцөлөөр бариулахаар төлөвлөөд байсан. 2012 онд ашиглалтад оруулсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улсын төсөвт хоёр их наяд 200 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах тооцоотой байлаа. Гагцхүү тийм боломжийг, тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан 1-2 хүний бүтэлгүй хандлагаас болж алдсан даа.

-Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсын хувьд дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнээс хамаарч ойрын хугацаанд байдал сайжрахгүй бололтой. Манай улсын эдийн засаг хэзээнээс сэргэх бол?

Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, академич Т.Намжим

-Ер нь бол ойрын таван жилдээ манай эдийн засаг сайнгүй байх янзтай. Харин зэс, төмрийн хүдрийн үнэ дэлхий дахинд нэмэгдвэл манай эдийн засагт эерэг дүр зураг авчирч болох юм. Тэгэхээр хүрэн нүүрсээ экспортлох нэг гарц байгаа. Гэтэл манайх нүүрсээ нийлүүлдэг ганц л хөрштэй.

Харин хүлэмжийн хийн асуудлаас болж Хятадыг хүрэн нүүрсний хэрэглээгээ багасгах шахалтыг дэлхий нийтээр үзүүлж байна. Энэ бөмбөрцгийн агаар бохирдуулдаг хүлэмжийн хийн 23 хувийг БНХАУ дангаараа ялгаруулж байна гэсэн судалгаа гарсан л даа. Тиймээс тэд хүрэн нүүрснээс татгалзаж ОХУ-аас байгалийн хий авахаар болсон. Ингээд манайхХятадруунүүрс гаргах найдлага байхгүй.

-Таны дээр хэлсэнчлэн Таван толгойн ордын коксжих нүүрсийг ямар замаар Зүүн хойд Азийн орнууд, Хятадад экспортлох вэ?

-Коксжих нүүрсний гол хэрэглэгч Хятад, Солонгос, Япон байна. Эдгээр улс Австрали, Индонезээс далайгаар коксжих нүүрс авахад хямд байгаа. Тэгэхээр Япон, Солонгос руу коксжих нүүрс нийлүүлэхээр болбол Таван толгойн ордыг ашиглах төсөлтэйгөө цогцоор нь төмөр замынхаа асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд Таван толгойн ордыг ашиглах хувьцаа эзэмшигчээр Хятадаас гадна Япон, Солонгосыг оруулах нь чухал.

-Япон, Солонгос дэмжих болов уу?

-Өмнө нь тэд саналаа өгч байсан. Хувьцаа эзэмшигч нь Монголоос гадна дээрх гурван улс байна. Нүүрс нийлүүлэх зах зээлийнхээ орнуудыг хувьцаа эзэмшигчээр оруулснаар Таван толгойн ордыг ашиглах асуудал шийдэгдэж болно.

-Хөрөнгө оруулагчид манай улсыг чиглэхгүй байгаа нь эдийн засаг туйлдаа хүрэхэд нөлөөлж байна гэж хаа хаанаа ярьдаг. Таныхаар тэд юунаас болж үргээд байна?

-Улс төр тогтворгүй байгаатай шууд холбоотой. Улс төрийн тогтворгүй байдпыг дагаад эдийн засгийн хууль журмаа тогтвортой байлгадаггүй. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж чадахгүй байна. Нэг үе гадаадын хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум ам. доллар байсан бол 50 сая ам.доллар болчихоод байна шүү дээ.

-Ер нь эдийн засгийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого ямар байх ёстой юм бэ?

-Бодит эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх үйл хэргийг, манай улсын төсвийн орлогоор болон дотоодын банкны зээлээр шийдэх боломжтой. Мөн хувийн хэвшлийн компаниудын хуримтлалаар ч шийдвэрлэх арга зам бий. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд юуны түрүүнд эдийн засгийг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл болох хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэх зохистой арга хэлбэр, хууль зүйн орчинг баталгаажуулах явдал шаардагдаж байна.

Бүтээн байгуулалтын төслүүдийг өөрийн улсын төсвийн орлогын боломжоор санхүүжүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагын зээл, бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл гэжчиглэл, хүрээгзааглан тогтоомоор байгаа юм. Олон улсын хэмжээнд хөгжингүй эдийн засгийн түвшинд хүрэх түгээмэл арга зам бол банкны зээлийн хөрөнгөөр үр өгөөжтэй бодит үйлдвэрлэлийн болон түүнтэй холбогдол бүхий дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг явдал юм.

Ер нь олон улсын хэмжээнд, аливаа томоохон хүчирхэг компани нь хөрөнгө санхүүгийн өндөр чадавхитай байлаа ч гэсэн, өөрийн хуримтлал хөрөнгөөр томоохон төслийг санхүүжүүлдэггүй. Заавал банкны зээлээр санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлдэг нийтлэг зарчимтай байна. Жишээ нь дэлхий дахинаа хүчирхэг томд тооцогдцог Рио Т инто корпораци Оюутолгойн далд уурхайн
зургаан тэрбум долларын хөрөнгөоруулалтыгдэлхийн 14 банк санхүүгийн байгууллагаас зээл авах замаар бүрдүүлнэ гэсэн яриа байгаа биз дээ.

Томоохон төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагч компанитай хамтарсан үйлдвэрлэлийн хэлбэрээр хэрэгжүүлэх тохиолдолд банк санхүүгийн байгууллагаас зээл авах үйл хэргийг гадаадын компанид даатгаж орхидог явдлыг зогсоох хэрэгтэй. Харин Монголын тал бие даан өөрөө гүйцэтгэж байх зарчмыг баримталбал дээр.

-Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зориулалтаар гадаадын банкнаас зээл авахын тулд баталгаа гаргах болдог. Энэ нь манайд хэр зэрэг төвөгтэй байдаг вэ?

-Манайд саяхан болтол банкны зээлд баталгаа гаргах явдлыг хуулиар хориглосон байлаа. Дараа нь Төсвийн тухай хуульд баталгааны талаар нэг заалт оруулсан ч хэрэглэх боломжгүй гэмээр заалт байсан. Зээлийн баталгаа гаргах боломжгүй байсан явдал нь өнгөрсөн хориод жилийн хугацаанд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлээгүй. Бодит эдийн засгийн чадавхид олигтой ахиц гараагүй. Улмаар өнөөгийн санхүүгийн хүндрэлийн нэн таагүй байдлын нэг гол учир шалтгаан байсан хэрэг л дээ.

Харин зээлийн баталгааны асуудалтай холбогдуулан энэ оны хоёрдугаар сард Өрийн удирдпагын тухай хууль, мөн Засгийн тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Гэхдээ эдгээр хуулиуд нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилтыг бодитойгоор хэрэгжүүлэх үүд хаалгыг нээх хөшүүрэг болж чадах эсэх нь яваандаа амьдрал дээр харагдах байх л даа.