Байгальд ээлтэй барилгын материалын үзэсгэлэн дэлгэгдэв
Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй барилгын материал хэрэгслийн үзэсгэлэн
2015.10.05

Байгальд ээлтэй барилгын материалын үзэсгэлэн дэлгэгдэв

Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй барилгын материал, хэрэгслийн үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зааланд өчигдөр нээлтээ хийлээ.

Уг арга хэмжээнд байгаль орчинд ээлтэй технологийг барилгын салбарт нэвтрүүлж буй жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан аж. Албаны хүмүүсийн яриагаар бол иргэдэд ногоон барилга, технологийн талаар ойлголт өгөх, амьдрал ахуйдаа хэрэглэхэд нь зөвлөгөө болгох үүднээс зохион байгуулж байгаа гэнэ,

Энэ үзэсгэлэнг “Каритас Чех репаблик” олон улсын байгууллага, БОНХАЖЯ, Барилгын зөвлөгөө мэдээллийн төв хамтран зохион байгуулж байгаа аж. Уг арга хэмжээнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, цахилгаан зуух, хонины ноосон дулаалга, будаг, эмульс, хаалга, цонх, дээвэр, гэрэл, гэрэлтүүлэг зэргийг дэлгэсэн байлаа. Ойролцоогоор 40 орчим байгууллага бүтээгдэхүүнээ дэлгэсэн байв.

Барилгын материалуудын дулаан алдагдлыг багасгаж эрчим хүч хэмнэхийг л эко технологи гэж нэрлээд байгаа бололтой. Тухайлбал, Герман улсын “КеЬаи” хуванцар хаалга цонхны Монгол дахь албан ёсны үйлдвэрлэгчээр ажилладаг “Мегапластик системс” ХХК-ийн хувьд вакуум хаалга, цонхоо “Бат бөх материалтай болохоор дулаан алдахгүй эрчим хүч хэмнэдэг, найрлагад нь хар тугалга, кадни ороогүй байгальд ээлтэй” хэмээн тодотгох аж.

“Минжит харз булаг” компанийнхан БНСУ-д үйлдвэрлэсэн “Са1ео” шалны халаалтын системийг танилцуулж байв. Энэ халаалт хэт улаан туяа ялгаруулдаг учир цусны эргэлтийг сайжруулж өрөөний бактерийн өсөлтийг бууруулж, эвгүй үнэрийг дарж агаарыг цэвэршүүлдэг хэмээн рекламдаж байсан юм. Гэтэл хажууханд нь “Дэлгэр онон партнерс” компанийн захирал Н.Дэлгэрцогг“Хүмүүс халаалт гэхээр дарж үзээд л бүлээсч байвал авчихдаг.

Монгол Улсын халаалтын стандарт 70 градусаас дээш байх ёстой. 100 хүртэл байж болно гэсэн байдаг.

Энэ тал дээрээ анхаарах хэрэггэй. Над шиг худалдаа хийдэг хүн стандарт гаргахгүй. Мэргэжлийн инженерүүд гаргана шүү дээ. Монгол Улсын халаалтын стандарт 70 градусаас дээш байх ёстой. 100 хүртэл байж болно гэсэн байдаг. Энэ хооронд байх юм бол гараараа дарсан ч аюулгүйн дээр тохиромжтой дулааныг ялгаруулдаг гэсэн үг. Тодруулбал, гадаа -45 градус байхад халаагч 70 градусын дулаантай байвал  өрөө 18-22 градус байх болно. Гэтэл Хятад, Япон, Солонгосын халаалтын стандарт 45 градус байдаг. Эдгээр улсаас ирсэн шалны халаалтыг гэртээ тавьчихлаа гэхэд дороос дулаахан  боловч босоод зогсоход сэрүүн, удаан суувал жиндэх юм” хэмээн ярьж байв.

Тэдний компани зурган халаагуур хийдэг аж. Өөрийн хүссэн зургаа авч очоод 10-14 хоногт хийлгэх боломжтой гэнэ. Н.Дэлгэрцогт “Манай зурган халаагуурыг гэртээ хаана нь ч өлгөсен тохиромжтой. Дулаан өгөх чадвар нь Монгол Улсын стандартад нийцсэн. Дотроо теннтэй адилхан мушгирсан гуурс байхгүй.

Цахилгаан дамжуулж буй үндсэн түүхий эд нь хүрмэн чулуу ба карбоноор хийсэн хавтан. Ямар ч цахилгааны утас байхгүй болохоор цөмлөх, цоолох, тайрах ямар ч тохиолдолд халах чадвар нь хэвийн байдаг” хэмээж байлаа.

Ер нь өвлийн улирал ирж байгаатай холбоотойгоор нам даралтын, цахилгаан, утаагүй түлшний гээд халаалтын шийдлүүд нэлээд байв. ОХУ-ын “Галан” үйлдвэрийн нам даралтын цахилгаан тогоо, Хятадаас тоноглолоо авчраад Налайхад угсардаг “Хайтөк бойлөрс” ХХК-ийн усан халаалтын зуух, “Тот ком сөрвис” компанийн шалны гуурсан халаалт зэргээр үргэлжилнэ.

“Каритас Чөх репаблик" олон улсын байгууллага, Чех улсын барилгын материал судалгааны хүрээлэн хамтран Дулааны цахилгаан станцын хаягдал үнсээр блок хийжээ. Түүнийгээ ч дэлгэн үзүүлсэн байв. Байгаль орчинд үр шимгүй хаягдал болдог үнсээр блок хийснийг эко гэж нэрлэж болох юм. Харин сийрмэг бетон гулдмай, төмөр хийцүүд, арматур хөндийрүүлэгч, хуванцар шугам хоолой зэргийн яг юу нь эко болохыг ойлгосонгүй.

Барилгын шүршдэгхөөсөн дулаалга, дулаалгатай сендвич хавтан хийдэг компаниуд мөөгөнцөртдөггүй, эрчим хүч илүү хэмнэх боломжтой болгодог зэргээр сурталчилгаа хийж байсан юм. Түүнчлэн барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материалыг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Амьтны гаралтай гэдэг утгаар энэ материалаар байшин барихад шилэн хөвөн шиг пургиж хүмүүсийн уушгийг гэмтээхгүй давуу талтай. Мөн дотор нь амьдарсан ч эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байж болмоор юм.

Чанарын бусад үзүүлэлтийн хувьд шилэн хөвөнгеөс огт дутахгүй гэдгийг тайлбарлагчид нь хэлж байв. Шилэн хөвөнгийн үйлдвэрлэлтэй харьцуулахад 15 хувиар бага эрчим хүч зарцуулдаг. Чанарын хувьд адилхан мөртлөө байгальдаа эргээд задарч бордоо болдог тул барууны орнууд ихээхэн хэрэглэж байгаа гэнэ. Өдгөө Англи, Герман, Чех, Швейцарь, Япон, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнууд хонины ноосоор дулаалга үйлдвэрлэдэг байна.

Мөн уг үзэсгэлэнд Монголын үндэсний их сургуулийн оюутнууд байгаль орчинд ээлтэй уул уурхайн кэмлийн загварыг хийснээ танилцуулж байлаа. Дээврээрээ нарны эрчим хүчийг авдаг. Сууриараа газрын гүний эрчим хүчтэй холбогдсон бөгөөд гадуурх гэрэл усан оргилуур зэрэг нь  байхаар төлөвлөсөн аж. Мөн “Буйлдинг технологи” компанийнхан “Тогтвортой хөгжлийн ордон” хэмээх төслөө танилцуулж байлаа.

Энэ төслөөр баригдах байшин нь саарал усны технологи ашиглаж цэвэр усны хэрэглээг 75 хувь бууруулна. Мөн өөрийн цонхнууд болоод гадна хана, дээврийн хавтангууд нь нарны зайн хураагуур байх аж. Энэ мэтчилэн хэмнэлт, амьдрах таатай орчинд нөлөөлөх олон төрлийн барилгын материалуудыг дэлгэжээ. Уг үзэсгэлэн өнөөдрийг дуустал үргэлжпэх юм байна.