“Цахим орчинд хүүхдийг хамгаалах” санаачлага гарган санамж бичиг байгууллаа
Хүүхдийн төлөө үндэсний газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчинд хүүхдийг хамгаалах” санаачлага гарган хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас “Цахим орчинд хүүхдийг хамгаалах” санаачлагыг дэвшүүлж, уг санаачлагыг Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орнууд болон салбар байгууллагууд бүрэн дэмжсэн байдаг.
Энэхүү санаачилгаар цахим орчинд түгээгдэж буй аливаа сөрөг мэдээлэл, түүний нөлөөллөөс бага болон өсвөр насны хүүхдийг хамгаалах, тэдэнд энэ чиглэлээр шаардагдах мэдээ мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн зөвлөмж зөвлөгөө боловсруулах, үүнд эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техникийн хувьд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг дэлхийн улс орнуудад уриалсан .
Үүний дагуу дэлхийн олон оронд хүүхдийг цахим орчинд хамгаалахтай холбоотой олон санаачлагуудыг дэвшүүлэн ажил хэрэг болгон ажиллаж байна.
Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдэд ээлтэй, аюулгүй интернэт орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол улсын хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Хүүхдийн төлөө үндэсний газар энэхүү санаачлагыг дэмжин www.cybersafety.mn вэб сайтыг ажилуулж эхлээд байна. Цахим орчинд хүүхдийг хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй интернэт орчныг бүрдүүлэхэд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчид, иргэдийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна.
Иймээс харилцаа холбооны зохицуулах хороо, болон Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхдэд ээлтэй, аюулгүй интернэт орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
/Eagle TV/