Хүүхэд харах үйлчилгээ бол галыг түр намжаах арга
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.09.23

Хүүхэд харах үйлчилгээ бол галыг түр намжаах арга

Баруун Европ, Америкт гэрээр хүүхэд харах үйлчилгээ илүү хөгжсөн байна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээнд цөөхөн хүүхэд авдаг. Дээр нь эцэг эхийн хяналт маш сайн байдаг учраас хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан аюулгүй орчинд байж чаддаг аж.

Тиймээс "Хүүхэд харах үйлчилгээ"-г дээрх орны жишгийг судалж боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

-42 тэрбум төгрөгтөө тохируулаад Хүүхэд харах үйчилгээний төвүүдийг байгуулна гэсэн. Үүнийгээ орон нутаг болон нийслэлд хэрхэн хуваарилах вэ?

-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо нийслэлийн дүүргүүд, аймгуудад харилцан адилгүй. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд 9000 гаруй хүүхэд цэцэрлэггүй байна. Тэгэхээр 2016 ондоо Сонгинорхайрхан дүүрэгт 5000 хүүхдийн квот олгох байдлаар зохицуулна.

2016 онд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийнхээ ядаж 60-70 хувийг Хүүхэд харах үйлчилгэнд хамруулахаар ажиллаж байгаа.

-Хүүхдийн аюулгүй байдлыг хэн хянах вэ?

Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгсөн иргэд багш нартай нь ойр дотно ажиллах шаардлагатай.

-Нэгдүгээрт эцэг, эхчүүд хянана. Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгсөн иргэд багш нартай нь ойр дотно ажиллах шаардлагатай.

Ойрхон амьдарч байгаа учраас мэдээж эцэг, эхчүүд таньдаг хүнээ сонгож хүүхдээ харуулна. Хорооны нийгмийн-ажилтан болон Хүүхэд гэр бүлийн газраас хяналт тавьж, өрхийн эмнэлэг эцэг эхчүүдэд туслах үүрэг хүлээж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавина.

-Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн сургуулийн боловсролыг хэрхэн шийдэх вэ?

-Багш нарт 7-14 хоногийн сургалтаар хүүхдийг хэрхэн хооллох, сургах талаар заана. Сургуулийн өмнөх боловсролд буюу цэцэрлэгт 4-5 насны хүүхдүүдээ хамруулах ёстой гэж харж байгаа. Энэ үйлчилгээгээрээ бид гал унтраах маягаар ойрын хоёр гурван жилдээ эзэнгүй хүүхдүүдээ л эзэнтэй болгоё гэж байгаа юм.

2-3 настай хүүхдийг Хүүхэд харах үйлчилгээгээр болон ээж нь хүүхдээ гэрээр хараад цалин авах замаар шийдвэрлэх ёстой. 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт явуулж бакалаврын зэрэгтэй багш нараар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж асуудлыг шийдвэрлэнэ. 

-Хүүхэд харах үйлчилгээг олон улсын жишгииг судалж байж боловсруулсан гэсэн...?

-Манай цэцэрлэгийн систем социализмын үеэсээ салаагүй. Гадаадад бол нэг ангид ийм олон хүүхэдтэй казармчилсан систем байхгүй. Нэг ангидаа хамгийн ихдээ 15 хүүхэд байдаг. 1.5-3 настай хүүхдүүдийг Хүүхэд харах үйлчилгээгээр хүмүүжүүлдэг.

Гэтэл манайд хоёр настай 40 хүүхдийг хоёрхон хүн харж байна. Тэд нь бүтэн сар уйлдаг, нэг нь ханиад тусвал бүгд тусдаг. Тавхан хүүхдийг гэрээр нь нэг хүн харахад наад тал нь эрүүл саруул өсгөх юм.

-Хүүхэд харах үйлчилгээний загвар төвд ажилласан багш нарын хувьд ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Хуулиа батлуулаагүй байсан учраас төвөө хоёр сар ажиллуулаад хаасан. Яг энэ гудамжинд амьдардаг гурван эмэпэй энэ үйл ажиллагааг эрхэлж байсан. Тэд 2-3 насны хүүхэдтэй. Өөрсдийнхөө хүүхдүүд дээр нэмээд энэ гудамжныхаа 12 хүүхдийг харж асарсан.

Гэртээ хүүхдээ харж суусан бүсгүйчүүд хүүхдээ харахын хажуугаар өөр бусдын хүүхдийг хараад цалин авахаар мэдээж сэтгэл ханамжтай байсан. Хүүхдээ харуулсан эцэг, эхчүүд ч мөн сэтгэл ханамжтай байна билээ.