2015.09.25
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-аас албан ёсоор гарч буйгаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАН-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр гарч байгаа тухай бичиг, мөн намын батлахаа өгсөн тухай твиттер хуудсаараа дамжуулан мэдээлээд байна.
Түүнийг МАН-аас гарч, МАХН-д элсэн гэсэн мэдээлэл сүүлийн үед нэлээд цацагдах болсон. МАН-ын гишүүд дотроосоо хамгийн ирээдүйтэй улс төрч хэмээн үнэлэгддэг тэрээр ийн өрх тусгаарлалаа. Тэрээр 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө СЕХ-ны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг төр захиргааны дээд байгууллагад 12 жил тасралтгүй ажиллажээ.
Энэ үеэс л өөрийгөө чамбай улс төрч болох ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан юм. Ж.Сүхбаатар нь МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн төдийгүй улс төрийн хүрээнд яригддаг сайн хуульчаа МАН алдлаа.