МАХН-ын анхан шатны байгууллагынхан Хархоринд зөвлөлдлөө
МАХН
2015.09.15

МАХН-ын анхан шатны байгууллагынхан Хархоринд зөвлөлдлөө

МАХН “Анхан шатны байгууллага-2015” бүсийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд “Анхан шатны байгууллага-2015” хангайн бүсийн зөвлөгөөнөө Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулсан юм. Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотод болсон энэхүү зөвлөгөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Д.Тэрбишдагва, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба, БХБ-ын  сайд      З.Баянсэлэнгэ

тэргүүтэй албан хүмүүс оролцсон. Мөн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн МАХН-ын хорооны төлөөлөгчид оролщюо. Үүний өмнө болсон говийн болон төвийн бүс, баруун бүсийн зөвлөгөөнөөр үндсэн илтгэлүүд сонсгож, гишүүд, төлөөлөгчдийнхөө дунд хэлэлцүүлэг явуулсан. Тэгвэл энэ удаа улс орны өмнө тулгамдаж буй асуудал, эдийн засаг, улстөрийн нөхцөл байдлын талаар үндсэн болох хавсралт илтгэлүүд тавьж, хэлэлцүүлсэн юм. Мөн эрдэмтэн, судааачдыг урилгаар оролцуулж салбар, салбарт өрнөж буй асуудааар илтгэл сонссон нь зохион байгуулалтын хувьд шинэлэг болов. Энэ үеэр “Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр үндсэн илтгэлийг тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, хавсралт илтгэлийг МУИС-ийн багш, доктор Ч.Өлзийсайхан, “Өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн бодит байдал, цаашдын хандаага” сэдвээр доктор Д.Дашпүрэв, “Социал-Демократ

үзэл ба Монгол Улс” сэдвээр улс төр судаач Л.Эрдэнэтуул, “Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулаптын сайд З.Баянсэлэнгэ нар тус, тус илтгэл тавьсан юм. З.Баянсэлэнгэ илтгэлдээ 1930- аад онд Монголд нүүрлэсэн хэлмэгдүүлэлт гурван үечлэлтэй явагдсан бол өнөөдөр дөрөв дэх үе нь улстөрийн хэлмэгдүүлэлт болж үргэлжилж байгааг онцолсон юм. Илтгэлийн дараа түүнд зөвлөгөөнд оролцогчид болон нутгийн иргэдийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд онцгой анхаарч ажиллаарай гэсэн захиас, даалгавар өгч байсан юм. Зөвлөгөөн мэдээ, мэдээллийн буухиа тун сайтай явагдсан.

Тухайлбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “УИХ, Орон нутгийн сонгууль-2016” сэдвээр, МАХН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.Ангараг “Хүний нөөцийн алтан сан ба НАШБ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд   анхаарах асуудлууд”, хэвлэл мэдээлэл  хариуцсан нарийн бичгийн дарга Г.Дугаржав “Байгалийн баялаг ба улс төр” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Хангайн бүсийн зөвлөгөөн, зохион байгуулах ажлыг хариуцсан МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатар “Анхан шатны байгууллага-2015” зөвлөгөөний ач холбогдаын талаар хэлэхдээ “Манай нам бүсчилсэн зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хангайн бүсийн зөвлөгөөн энэ зун 360 жилийн ойг нь улс даяар тэмдэглэсэн Өндөр гэгээн Занабазарын түүхт нутагт болж байгаагаараа, мөн намын дарга биечлэн оролцсоноороо онцдог. Дөрвөн аймгийн намын анхан шатны байгууллагын гишүүд, төлөөлөгчид оролцож цаг үеийн тулгамдсан асуудлуудаар санал солилцож, хүндрэл бэрхшээлээс гарц хайж зөвлөлдсөн нь ач холбогдолтой” гэв. Мөн тус намын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн зөвлөгөөнийг орон нутагт төдийгүй нийслэлийн дүүргүүдэд зэрэг зохион байгуулж байгааг онцлоод сонгууль дөхсөн үед намынхаа анхан шатны байгууллага, орон нутаг дахь гишүүдээ сонссон үр дүнтэй ажил боллоо хэмээн дүгнэж байсан юм. Зөвлөгөөний үеэр намын дэд дарга болоод нарийн бичгийн дарга нарын сэтгэгдлийг сонссон юм.

Д.Тэрбишдагва: /МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн/ -Бүсчилсэн зөвлөгөөнүүдээр анхан шатны байгууллагын удирдлага, гишүүддээ намын үзэл баримтлал, бүтэц зохион байгуулалт, улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал, цаашдын төлөв зэрэг онцпох сэдвүүдээр онол-практикийн бага хурал хийж, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн, судиаачид илтгэл тавьж, МАХН- ын дарга, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлж байна. Мөн ард иргэдийн амьдралтай танилцаж, анхан шатны байгууллагын гишүүд, төлөөлөгчдийнхөө дуу хоолойг сонсч байгаа. Энэ бүхний дүнд нэгдсэн дүгнэлтэд хүрч, үзэл санаагаа ойртуулж, эргэх холбоо бий болж байгаагаараа ач холбогдолтой гэж үзэж байна.

Г.Дугаржав: /МАХН-ын нарийн бичгийн дарга/

- Улсын хэмжээнд намьщ анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, түүнчлэн намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо хүрэлцэн ирсэнтэй холбогдуулж гишүүд, дэмжигчдийнхээ уулзах бололцоог  хангах үүднээс таван бүсэд арга

хэмжээ зохион байгуулж байна. Үүний өмнө гурван бүсэд зөвлөгөөн хийгээд байсан. Нийслэлд аян зохион байгуулж байгаа. Өмнө нь “Шударга ёсны аян” -ыг хоёр жилийн өмнөөс эхлүүлж хийж байсан. Бүсийн зөвлөгөөнүүд гэдэг тухайн бүсэд намын нөхдөө цуглуулж уулзах, урмыг нь сэргээх, бүс нутгаас эхлээд улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлаар гарц хайж санал боддоо солилцдог хамгийн үр дүнтэй ажлын нэг байдаг.

Г.Шийлэгдамба: /МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/ -МАХН-ын анхан шатны байгууллагуудын хангайн бүсийн   зөвлөгөөн Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотод болж байна. МАХН улсынхаа 21 аймгийг хамарсан бүсчилсэн зөвлөгөөнийг явуулж, тухайн бүс нутгийн хүрээнд намын дотоод үйл ажиллагаа ямар байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой олон асуудаын хүрээнд намын гишүүд, дэмжигчдийн санал бодаыг сонсч, тодорхой асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж байна. МАХН-ын гол зорилго бол шударга ёсыг тогтоох. Цаашлаад ард түмэн өөрийн эрх ашгийн төлөө төрийн болоод улс төрийн намуудын бодаогыг чиглүүлдэг орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр 2016 онд УИХ-ын сонгууль болно. Тийм учраас УИХ-ын сонгуулийг шударга, ард түмэнд төрийн эрх боломжийг хангаж өгөх. Мөн улс төрийн намуудын хуйвалдаан, хууль бус зүйлгүйгээр сонгууль явуулах бололцоогхангахад намын жирийн гишүүдийн санал бодлыг тусгаж, хүлээж авч ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.