УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.10

Хоёр аймгийн, хоёр сумыг дамнасан газрын асуудлыг хэлэлцлээ

Олон жил яригдаж, өнөөдөр ч шийдлээ олж чадахгүй байгаа хоёр аймгийн, хоёр сумыг дамнасан газрын асуудлаар Сэлэнгэ аймагт уулзалт хийлээ.

Ширээ нуруу гэдэг газарт 670 айл байгаа хэдий ч одоог хүртэл газрын асуудал нь шийдэгдээгүй байгаа аж.

Сэлэнгэ аймгийн нутагт амьдардаг Дархан-Уул аймгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар аймгийн удирдлагууд иргэдийн төлөөллийг оролцуулсан ажил хэргийн уулзалтыг зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар “ Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг байдлаар хамтаараа асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг дээр таны байр суурь таны оролцоо чухал байна” гэж хэлсэн юм.

Энэ уулзалтаар Сэлэнгэ, Дархан аймгийн удирдлагууд уг асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулан ирэх 10 сард ажлын үр дүнгээ тайлагнахаар болжээ.

                      Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү