
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.09.03
Дархан, Сэлэнгийн удирдлагуудын ажил хэргийн уулзалт боллоо
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, сумдын удирдлагын түвшинд хоёр талын ажил хэргийн уулзалт боллоо.
Уулзалтанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцсон бөгөөд тэд өвөлжилтийн бэлтгэл болон хадлан тэжээл бэлтгэх асуудал, Сэлэнгэ аймгийн нутагт амьдардаг Дархан-Уул аймгийн иргэд, малчдын өмнө тулгамдсан асуудлаар ярилцаж шийдвэрлэх чиглэлд нэгдсэн ойлголтонд хүрч хамтарсан ажлын хэсэг гаргажээ. Ирэх 10 сард Дархан аймагт ажлын үр дүнгээ ярилцах аж.