Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ
2015.09.09

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Хан-Уул дүүргийн ИТХ, Засаг Даргын Тамгын Газартай хамтран улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн есдүгээр сарын 8-нд зохион байгуулдаг уламжлалтай.

Тогтсон өдөр өчигдөр тохиож, уг арга хэмжээ өрнөн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд туугдаж явсан Хан-Уул дүүрэгт оршин суугаа азай буурлуудаа хүлээн авсан юм. Хан-Уул дүүрэгт хэлмэгдүүлэлтэд өртсөн 213 иргэн бүртгэгджээ. Дүүргийн зүгээс тухайн иргэдэд дэмжлэг үзүүлж, нийгмийн тусламж үйлчилгээнд хамруулсаар байгааг ИТХ-ын дарга Д.Батбилэг хэлсэн.

Халуун итгэл цөхөрч хатан зүрх шархирсан тэр л бараан өдрүүд 1937 оны есдүгээр сарын 10- наас эхэлсэн гэж үздэг. Энэхүү өдрийг төр засгаас Улс төрийн хилс хэрэгт хэлэмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон 1996 онд хуульчилсан. Гэмгүй ч гэмтэн болж, улс төрийн үзэл суртлын золиос болж хэлмэгдсэн хүмүүст болон тэдний ар гэрийхэнд 20 дахь жилдээ хүндэтгэл үзүүлнэ.

Улстөрийн хэлмэгдүүлэлт дахин бүү давтагдаасай.