ХУД-ийн СӨБ-ын багш нарын бага хурал болов
ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг
2015.08.31

ХУД-ийн СӨБ-ын багш нарын бага хурал болов

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү хуралд ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НБГ-ын арга зүйн хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтэн З.Болормаа  тэргүүтэй албаны хүмүүс болон төрийн ба төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны төлөөлөл оролцож байна.

Түүнчлэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын бага хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж  байгаа бөгөөд өнөөдөр сүлжээ цэцэрлэгүүдийн удирдах ажилтан, багш нараас дэвшүүлж буй санаа санаачлага илтгэлүүдийг хэлэлцүүлж, санал бодлоо солилцох юм. Эдгээр санал санаачлага нь удахгүй ажил хэрэг болох бөгөөд "олон оновчтой, зөв санаа, сэдэл гарч" хурал маш үр дүнтэй боллоо гэж оролцогчид хэлж байв.