ХУД-ийн ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг нөхөн олговор гардууллаа
ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг
2015.09.03

ХУД-ийн ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг нөхөн олговор гардууллаа

  1.  

Хан-Уул дүүргийн ЦАУЗБСК-оос Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Д/102/ШШ2015/04411 тоот шүүхийн шийдвэрийн дагуу 1 дүгээр хорооны иргэн Т.Бизъяад дүүргийн ИТХ-ын дарга, ЦАУЗБСК-ын дарга Д.Батбилэг нөхөн  олговор гардуулан өглөө.

Тус дүүрэг өнгөрсөн 2014 онд 3 иргэнд 1 сая төгрөгийн  нөхөн олговорыг олгосон бол  энэ нь 2015 оны хоёр дахь нөхөн олговор юм байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.10.29-ний өдрийн 5045 дугаар шийдвэрийн дагуу 3 дугаар сард хэлмэгдэгч Чүлтэм овогтой Цэрэндашийн ач охин 15-р хорооны иргэн Завын Туулд мөн 1 сая төгрөгийн нөхөн олговорыг олгожээ.