С.Бямбацогтын мэндчилгээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.09.01

С.Бямбацогтын мэндчилгээ

УИХ-ын   гишүүн С.Бямбацогтын эхнэрийн төрсөн өдөр өчигдөр тохиожээ.

Үүний баталгаа болгож тэрбээр эхнэртээ сошиал ертөнцөөр уран гоё шүлэг бичиж баяр хүргэсэн байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Эр хүн алдаж, онож эмнэгшин догширч явахад энхрий эхнэр ээнэгшин зөөллөж эвийлж аргаддаг шүү. Ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Хайртай шүү” гэжээ. Ингээд өөрийн бичсэн шүлгийн дор дахин Р.Чойномын шүлгийг бичиж зургийг нь тавьсан байна. С.Бямбацогт гишүүнийг сайн хань төдийгүй тун сайн аав хэмээдэг. Тэрбээр долоо хоног бүрийн нэг өдрийг гэр бүлдээ зориулж агаар салхинд байнга гарч, гадуур зугаалдаг гэсэн. Мөн эхнэрийнхээ хамт хоол хүнснийхээ зүйлсийг цуглуулах гэж худалдааны төвүүдээр “зочилдог” гэсэн шүү