Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2015.08.17
Алтны компаниудад зээл олгоно
Хууль бус экспорт эрс нэмэгджээ. Ирэх долоо хоногоос Арилжааны хоёр банкаар дамжуулан Алтны компаниудад зээл олгохоор болжээ.
2006 оноос хойш манай улсын алт олборлолт, тушаалт, экспорт нэгэн зэрэг буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь алтны 68 хувийн татвараас үүдэлтэй аж. Улмаар хууль бус үйлдэл газар авч, ААН-үүд, далд хэлбэрт шилжин хулгайн экспорт эрчимжсэн байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа “Ер нь хяналт тавихаар асуудлыг шийдэхгүй. Хяналт тавьж чадахгүй. Харин эсрэгээр нь либериал болгоод Монголд үлдээх хэрэгтэй” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү