Хэлэлцүүлэг боллоо
2015.08.13

Хэлэлцүүлэг боллоо

“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны МNS OHSAS-18001:2012 стандартыг хэрэгжүүлэх заавар МNS OHSAS-18002:2015 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтэрүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо” сэдэвт семинар, хэлэлцүүлэг 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр МАОЭНХ-ны хурлын танхимд боллоо.

“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны МNS OHSAS-18001:2012 , МNS OHSAS-18002:2015 стандартын ойлголт, чиг хандлага, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтэрүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо”-ны талаар  МАОЭНХ-ны гйүцэтгэх захирал Х.Ганбаатар, “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны МNS OHSAS-18001:2012 , МNS OHSAS-18002:2015 Монгол Улсын Стандартын төслийн бүтэц, онцлог анхаарах асуудлууд”-ын талаар ОУ-ын аудитор Л.Тунгалаг нар танилцуулж харилцан санал солилцлоо.

МNS OHSAS-18002:2015 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын энэхүү заавар баримт бичигт МNS OHSAS-18001 стандартыг хэрэглэх ерөнхий зөвлөмжийг танилцуулсан.

Энэхүү баримт бичигт МNS OHSAS-18001 стандартын суурь зарчмууд, зориулалт болон шаардлага тус бүрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай орц, гарц бүхий үйл явцын тухай тайлбарыг багтаасан. Энэ нь МNS OHSAS-18001:2012 стандартыг ойлгож хэрэгжүүлэхэд дэм болгох зориулалттай.

МNS OHSAS-18002:2015 стандарт нь 4 бүлэгтэй.

  1. Хамрах хүрээ
  2. Иш татсан баримт бичиг
  3. Нэр томъёо ба тодорхойлолт
  4. ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо

МNS OHSAS-18001 стандартын  шаардлагад байгууллага нь ХЭМАБ /Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал/-ын удирдлагын тогтолцоог бий болгох, баримтжуулах, хэрэгжүүлэх, мөрдөх, тасралтгүй сайжруулах мөн эдгээр шаардлагыг хэрхэн хангаж ажиллаж байгаагаа тодорхойлно.

  1. ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо
  2. ХЭМАБ-ын бодлого
  3. Төлөвлөлт
  4. Хэрэгжүүлэлт ба үйл ажиллагаа
  5. Шалгалт