Усанд осолдов
2015.08.03

Усанд осолдов

Төв аймгийн Борнуур суманд 30 настай залуу усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэрбээр сумаас хоёр, гурван км зайд өнгөрсөн баасан гаригт хиймэл нууранд завиар хөвж байгаад эрэг дээр байсан хүүхэд рүүгээ очихоор ус руу үсэрчээ. Түүнийг гарч ирэхгүй болохоор ар гэрийнхэн нь өнгөрсөн баасан гаригийн 18.36 цагт онцгойгийнхонд дуудлага өгсөн байна. Төв аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж бямба гаригийн 07.00 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.