2015.07.27

Манай оронд 10 гаруй төрлийн байгалийн аюулт үзэгдэл их тохиолддог

ОБЕГ-аас бэлтгэдэг “Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийн ээлжит дугаар гарлаа. Энэ удаагийн дугаарт Онцгой байдлын салбар, Гамшгаас хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцлаа.

Монгол оронд тохиолдож буй байгалийн аюулт үзэгдэл, үйлдвэрлэл технологийн ослын тоо төрөл дамтамж, цар хүрээ, учруулж буй хохирол жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Түгээмэл тохиолдож буй ган, зуд, үер ус, цөлжилт, газар хөдлөлт, хүн малын  гоц халдварт өвчин гэх мэт 10 гаруй төрлийн байгалийн аюулт үзэгдэл манай оронд их тохиолддог.

Цаашдаа гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх, Гамшгаас урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоог сайжруулах, гамшгийн удирдлага түүний тогтолцоог бэхжүүлэх, сайжруулах асуудал чухлаар хөндөгдөж байна.  

                Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү