МАН Засгийн газарт эвсээд ажиллаад явах шаардлага бараг байхгүй
УИX- ы н гишүүн асан Ж.Сүхбаатартай ярилцлаа.
-УИХ-ын гишүүн байсан хүний хувьд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал хийгээд Засгийн газрын хөдөлгөөнийг хэрхэн харж байна вэ. Хагас жилийн хугацаанд хамтарсан Засгийн газар ажиллалаа. Үр дүн гарсангүй гэх юм. Мөн УИХ-ын үйл ажиллагааны талаар ямар дүгнэлт өгмөөр байна?
-Том дүгнэлт өгөх боломж байхгүй. Засгийн газрын зургаан сайдын асуудал дээр Засгийн газрыг бүрдүүлж байгаа гол нам цаашлаад Ерөнхий сайд байр суурьтай холбогдох ёстой. Одоогийн улс төрийн орчинд өвөрмөц байдал бий болчихсон. Ардчилсан намын дарга нь Их хурлын дарга, намын дарга биш хүн Ерөнхий сайд болчихсон байна. Намын дарга бөгөөд УИХ-ын дарга нь Гүйцэтгэх зөвлөлийнхөө хамтаар шийдвэрээ гаргасан. МАН-тай хамтран цаашид улс төрийн гэрээгээ мөрдөх шаардлагагүй гэсэн. Хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдад Засгийн газарт өөрчлөлт оруулах эрх нь хадгалагдаж байгаа.
Харин намынх нь хувьд улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж хандаж байгаа бол манай зургаан сайдыг огцруулах санаачилга гаргаж байж асуудлыг шийдэх боломжтой. Энэ болгон нь улс төрийн нам, хууль зүйн хүрээнд Ерөнхий сайдын л мэдпийн асуудал. Ер нь бол улс төрийн соёлтой холбоотой асуудал юм шүү дээ.
Цаашид энэ Засгийн газар хамтарсан чигээрээ явах ёстой гэж үзэж байгаа юм уу. Эсвэл МАН сөрөг хүчний байр сууринаасаа асуудалд ханд гэж байгаа юм уу?
-Энд нэг буруу нэр томъёо яваад байгаа юм. Би УИХ- ын гишүүн байхдаа хэлж байсан. Засгийн газарт хамт орохоороо хамтраад бусад үед хамтрахгүй гэдэг зүйл байдаггүй. Парламентад суудалтай намууд орж ирснээр Монголын засаг төрийг хамтарч удирдаж байгаа юм. Энэ бол эвслийн Засгийн газар. Хүний Засгийн газар, хүний Их хурал биш шүү дээ.
Ерөнхий сайдын урилгаар МАН-ын зургаан сайд Засгийн газарт орж ажиллалаа. “Одоо та нарын шаардлага алгаа” гэж байгаа бол гаргаад явуулах хэрэгтэй. Эдийн засгийн хүнд хэцүү үед гадныхантай хэлэлцээ хийж уулзалт зохион байгуулж, хөрөнгө оруулалт сэргэх нааштай мэдээ дуулдаж эхэлсэн нь эвслийн Засгийн газартай холбоотой. Зургаан сайдыг тэр дундаа улс төрийн голлох намын сайдуудгүйгээр аваад явна гэвэл гадны зээл тусламжийн шугамууд зогсоно. Энэ бол нууц биш. 1996-2000 онд гурван Засгийн газар огцроход би намын бүлэгт ажиллаж байсан тул харж л байсан. Яах аргагүй бүх зүйл зогсдог байхгүй юу. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэдэг чинь улсын ажил зогсноо р гэсэн үг. Миний хувийн байр суурь бод МАН Засгийн газарт эвсээд ажиллаад явах шаардлага бараг байхгүй.
Харин эрх барьж байгаа нам нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа авч үзээд. МАН-ын төлөөллийг Засгийн газартаа багтааж, олон улсын хэмжээнд зээл тусламж авч хүндрэлээ даван туулах төсөл хөтөлбөртөө тусгаад явах нь эрх баригчдын бодлогод таарах юм. Гэхдээ засаг төрийн эрх мэдлийг илүү тодорхойлогч хүчин тэгэх шаардпагагүй гэж үзэж байгаа нөхцөлд тэдний сонголтын асуудал. Тэдэнтэй буруу зөв гээд маргалдаад байх арга алга. Хөөлөө туулаа, хөөгдлөө туугдлаа гээд бүх зүйлийг иргэд харж байна. Улс төрийн соёлын л асуудал. Төрийг барихад хувь хүний жудгаас гадна улс төрийн соёл давхар яригдана. Улс төрийн процесс өрнөөд явж л байна. Өөр нэмж хэлээд байх ч зүйл алга.
-Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул Оюу толгой, Таван толгойг хөдөлгөх ёстой гээд байгаа. Аль хавраас сураг нь гарсан хоёр толгойн асуудал гацааны байдалтай л байна?
-С.Баяр даргыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад УИХ, Засгийн газрын бодлого гарсан. Ойрын хэдэн жилд мөнгө босгож болох салбар бол уул уурхай. Үүн дээрээ дөрөөлөн мөнгө босгож, улс орноо тогтворжуулж, дэд бүтэц нийгмийн салбартаа хөрөнгө оруулж бай дараагийн хуримтлалаа олж авна гэж үзсэн.
Эхний ээлжинд Оюу толгой хөдөлж, дараа нь Таван толгой хөдлөх ёстой гэсэн. Түүний дараа уран орд газартай холбоотой асуудлаа шийдвэрлэж байж Монголын эдийн засгийн өсөлт бий болно гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажилласан. Тэр ч утгаараа Оюу толгой хөдөлсөн. Харин Таван толгой түвэгтэй байдал руу орсон. Үүнд дотоод, гадаадын учир шалтгаанууд, байсан.
Одоогийн нөхцөлд дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаа харах ёстой Таван толгойг юу юугүй эргэлтэд оруулах ёстой гэдэг санаа буруу биш юм. Гео эдийн засгийн талаас нь аваад үзэхээр Таван толгойн асуудлыг шийдэх нь Монгол Улсын аюулгүй байдалтай олон Талаараа холбоотой. Нэг хэсэг нь ганцхан нүүрсний асуудал гээд нөгөө хэсэг нь эдийн засгийн асуудал гэж яриад байгаа ч цаанаа өөр асуудлууд бий гэж хувь хүнийхээ үүднээс харж байгаа. Тиймээс шүүмжилж байгаа тал болон шүүмжлэлийг няцааж байгаа талын тэнцвэр зөв гэж үзэж байна.
Оюу толгой, Таван толгойгоос орох орлогын асуудлаа зөв тооцоолон зөв хуримтлалын сан үүсгэж дараа нь боловсролын салбарт тэдийг нь оруулна гээд тодорхой болгох шаардлагатай. Бид мега төсөл гэж яриад байгаа. Тэгвэл экологийн мега төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Наад зах нь Оюу толгой, Таван толгойг хөгжүүлэх юм бол Улаанбаатарын орчимд ч юм уу усан сан үүсгэж экологийн асуудлууд дээр анхаарах хэрэгтэй гэсэн хувийн бодол байна.
Бодлого тодорхойгүй нөхцөлд бид хичнээн мөнгө олоод ёроолгүй саванд юм хийж байгаатай адил л даа. Саяхан манайхан ядарсан үедээ хэрэглэнэ гээд Тогтвортой байдлын санд хэдэн тегрөг цуглуулсан. Гэтэл одоо тэр нь байдаггүй. Уг нь ийм хэцүү үед л хэрэглэж байх ёстой. Тэр сангийн мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй болчихсон.
-Таныг МАН-аасаа нэлээд зайтай байгаа гэсэн яриа гарсан байсан. Магадгүй Т.Бадамжунайд хаягласан твиттерийн үгнээс болсон байх гэх юм?
-Би намаасаа хөндийрсөн юм байхгүй. Улстөрч хүн тодорхой албан тушаал хашаад, тодорхой үүрэгтэй байж байгаад үүрэг нь эөрчлөгдөхөд өөр нөхцөлд өөр үүрэгтэй явдаг байхгүй юу. Үзэл бодлоо яаж илэрхийлэх нь тусдаа асуудал.
-Өнөөдөр манай улсад хүний эрхийн асуудал ямар түвшинд байна гэж хуульчийн нүдээр харж байгаа вэ. Сүүлийн үед хуулийн салбарын шинэчлэл гэдэг зүйл их яригдах боллоо?
-1992 оны шинэ Үндсэн хуулиар хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах нь төрийн үндсэн үүрэг, энэ нь зөрчигдсөн бол үүнийг сэргээн эдлүүлэх үүргийг төр хариуцна гээд заачихсан. Төр оуны өмнө эрх эүйн талаасаа хамгаалалтаа тодорхой болгосон байх шаардлагатай. Энэ тал дээр бид олон зүйлийг хийж чадаагүй нь өнгөрсөн хугацаанд харагдаж байна. Тухайлбал, хууль сахиулах байгууллагын хүрээнд иргэдийн эрхийг зөрчих, баривчлах, хорьж цагдан саатуулж байгаа байдал нь иргэдийн эрх нэлээд зөрчигдөж байгаа юм байна гэдэг нь УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дүгнэлтийг авч үзэхэд яригдаж байсан.
Энэ утгаараа манайд асуудал байгаа нь харагдаж байна. Үүнийг шинэтгэх нь бидний яриад байсан эрх зүйн шинэтгэлийн асуудалтай холбогдож байгаа юм. Эрх зүйн шинэтгэлийн асуудал нь өөрөө хэд хэдэн хүрээг хамаарч байгаа. Юун түрүүнд хүмүүсийн эрх зүйн ухамсрыг өөрчлөх асуудал байна. Үүн дотроо хуулийг хэрэглэдэг, хууль сахиулах байгууллагуудын ажилтан албан хаагчдын өөрсдийнх нь эрх зүйн ухамсар сэтгэлгээг өөрчлөх ёстой.
Эрх зүйн шинэтгэлийн дараагийн асуудал нь эрх зүйн боловсролыг системтэйгээр явуулах хэрэгтэй, Хамгийн гол нь хууль тогтоодог арга барилыг шинэчлэх шаардлага бий.
Хууль тогтоох арга барилыг шинэчлэхэд хуулийн төслийг анх боловсруулахаас нь эхлээд Их хуралд өргөн барьж хэлэлцүүлэхэд иргэд' санал бодлоо илэрхийлэх боломжтой байх ёстой. Бидний энэ зүйлс дутмаг байсан тул Монгол Улсын Ерөнхийлөгч шууд ардчиллын талаар ярьж байна. Хуучин бид хуулийн төслийг боловсруулахад гаднаас мөнгө аваад эсвэл тодорхой бүлэг хүмүүс салбартаа зориулаад хууль гаргадаг байсан. Одоо иргэний эрхийг зөрчсөн хүмүүсийг яах юм гэдгээ илүү тодорхой болгох шаардлага тулгарч байгаа юм. *
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн боловч хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч хойшлууллаа. Эрүүгийн хууль шоронжсон гэдэг зүйлийг ярьж байгаа ч шинэ хуулийн төсөл нь ямар байгаа юм бол. Сайн муу янз бүрээр л ярьцгааж байна?
-Шинэ хуулийн төсөлтэй нарийн сайн танилцаагүй байна. Хуулийн чиглэлийн монголдоо гайгүй экспертүүдийн үгийг цахим хэлбэрээр болон бусад хэлбэрээр харсан. Уг хуулийн төсөл дээр цаг зав гарган сууж тухтай танилцъя гэсэн бодолтой байгаа. Зарчмын хувьд одоо мөрдөгдөж буй хуулийн тал дээр ярьж болох юм.
Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хууль 2002 онд гарч байсан. Уг хуулиар тухайн үед олон зүйлийг шинэчилж чадсан. Мөн дутагдалтай ч тал бий. Таны хэлснээр “шоронд оруулдаг” заалт нь хохирлыг арилгахаас илүү давамгайлчихаад байгаа юм. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Дарханы хорих ангид очиж байсан. 200 гаруй мянган төгрөг хулгайлсан хүн 10 жилийн ял авчихсан байсан л даа. Тэр хүн өмнө нь бага хэмжээний булаалтын шинжтэй хэрэг үйлдсэн байж байгаад давтан гэдгээрээ 10 жил хоригдож байсан. Тэр хүн ‘Би буруу зүйл хийснээ мэдэж байна. Гэхдээ 200 гаруй мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авах нь зөв юм уу" гэж байсан. Мэргэжпийн талаас нь аваад үзэхээр үйлдсэн гэмт хэрэгтэй нь ял шийтгэл нь тохирч байвал ялын бодлого онодог.
Би Их хурлын гишүүн байхдаа Ганц худагт очиход хохирлоо арилгаж болохуйц хүмүүс олон жилээр ял шийтгүүлээд сууж байсан. Иймэрхүү зүйл амьдрал дээр байхгүй биш байгаа юм. Тиймээс Эрүүгийн шинэ хуульд энэ талд нь анхаарал хандуулж, ялын бодлогоо харах л хэрэгтэй. Мэдээж чангаруулах зүйл заалт байлгүй л яахав. Эдгээр жишээн дээрээс харахад тэдний толгойг илж байгаа биш харин ялыг тохируулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа юм.