Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Батсайхан
2015.06.27

Сургуулиудын чансааг магадлан итгэмжлэгдсэн эсэхээр нь дүгнэдэг

Их, дээд сургууль, коллежүүдийн чанар чансааг магадлан итгэмжлэгдсэн эсэхээр нь дүгнэдэг.

Магадлан итгэмжлэл нь өөрийн гэсэн хичээлийн байр, мэргэжлийн багш боловсон хүчинтэй, төгсөөд гарахад хөдөлмөрийн зах зээлд хэр үнэлэмжтэйг илэрхийлдэг гол үзүүлэлт юм.

“Магадлан итгэмжлэлийг сонгосноор тухайн оюутанд төрийн сангийн болон буцалтгүй тусламж, оюутны тэтгэлэг зээл тусламжинд хамрагдахад хамгийн түрүүнд боломж олгогддог.  

Их сургуулиа төгсөөд дахин гадаадын их дээд сургуульд суралцах болоход магадлан итгэмжлэгдсэн сургуулийг төгссөн байх ёстой гэсэн шаардлага тавигддаг” гэж Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Батсайхан мэдээлсэн юм.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү