“НЭГЭН ЧИГТ НЭГДСЭН ХҮЧЭЭР” гэсэн уриан доор харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Санхүүгийн зах зээлийн бүтэц нь банк, даатгал, үнэт цаасны зах зээлээс бүрэлдэн тогтдог ба манай улсын хувьд даатгал, үнэт цаасны зах зээл нь хурдацтай хөгжиж буй шинэ зах зээл гэж нэрлэж болно.
Даатгалын салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлогч Монголын даатгагчдын холбоо болон Монголын хөрөнгийн бирж хамтран зах зээлд санхүүгийн шинэ хэрэгсэл буюу даатгагдсан бондыг нэвтрүүлэх, даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийх, даатгалын компаниуд IPO хийх зэрэг асуудлуудаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Монголын Даатгагчдын холбооны Ерөнхийлөгч Д.Чулуунцэцэг Хөрөнгийн биржийн 5001 дэх арилжааг нээж эхлүүллээ.
Даатгагчдын хувьд мөн хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах, мөн ҮЦЗЗ-д арилжаалагдаж буй 1, 2-р ангилалуудын хувьцааг худалдан авах эрх зүйн орчин бүрдсэн нь мөн даатгалын зах зээл хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Цаашдаа талууд салбарын мэргэжилтнүүдэд мэргэжлийн мэдлэг олгох, чадавхжуулах талаар хамтран ажиллахаар боллоо.