Т.Аюурсайхан: СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгана
ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар нийслэл, дүүргийн ЗДТГ-аас СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт сул тавьдаг, холбогдох хууль эрх зүйн орчин өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцээгүй хангалтгүй зэргээс үүдэн сууц өмчлөгчид өөрийн эрхийг хэрэгжүүлэх хамгаалах боломж хязгаарлагдмал байгаа гэсэн дүгнэлт гаргажээ. СӨХ-той холбоотойгоор нийслэлийн 2365 иргэнээс 11 асуулт бүхий санал асуулга явуулж дээрх дүгнэлтийг гаргасан аж. Хяналт шалгалтын үр дүнгийн талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас тодрууллаа.
-СӨХ-дын үйл ажиллагааг хангалтгүй байна гэдгийг хяналт шалгалтаар тоггоолоо. Тэгвэл оршин суугчид СӨХ-д заавал мөнгө төлөх ёстой юу?
-Оршин суугнид СӨХ-ны мөнгийг зааавал төлөх ёстой. Яагаад гэвэл СӨХ-ны эрх зүйн тухай хууль тоггоомжид иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдээд, дундаасаа хөрөнгө бүрдүүлж үүгээрээ орчныхоо тохижилт үйлчилгээ, засва- рын ажлыг хариуцдаг. Энэ төлбөрийг СӨХ өөр өөрөөр тогтоодог байгаа. Дунджаар 2500-400 мянган төгрөгийн хооронд байдаг. Зөрүү маш их байна. Тиймээс ШӨХТГ-аас СӨХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрлөлт оруулах төслөөс СӨХ-ны хураамж хэд байх, яаж тооцох зэрэг аргачлалыг оруулж байна.
-Бид мөнгө төлөөд л байдаг. Харин энэ мөнгөөр юу хийдэг нь тодорхой бус, эргээд оршин суугчиддаа танилцуулдаг тогтолцоо гэж алга?
-Хуулиараа бол тайлагнах ёстой. Гэхдээ хяналт шалгалтаар хангалтгүй байгаа нь харагдлаа. Иргэддээ тайлагнадаггүй асуудал түгээмэл байна.
-Зөрчил гаргасан СӨХ-дод ямар хариуцлага тооцож байна вэ?
-Тухай бүр зөрчлийг арилгаад хариуцлага тооцоод явж байгаа. Гэвч өнөөдөр барилга байгууламж ихээр баригдаж байна. Үүнийг дагаад СӨХ-ны тоо улам нэмэгдэж, улсын хэмжээнд 900 орчим СӨХ бий болсон байна. Тэдэнд эрх зүйн орчин дутмаг зэргээс шалтгаалан хариуцлага тооцоход хүндрэлтэй байна.
-СӨХ-ны дээд зөвлөлийг албан тушаалаас нь татан буулгах ажил юу болсон бэ?
-Нэр бүхий этгээдүүдийн СӨХ-ны дээд зөвлөл гэдэг нэрээр төрийн бус байгууллага байгуулсан. Үүнд хууль бус аргаар СӨХ-дыг нэгтгэсэн, хууль бусаар хураамж авч, торгуул ногдуулсан байсныг бид бүхэн тогтоож шүүхэд хандсан. Дээд зөвлөлийг татан буулгах асуудал дээр манай өмцөх удирдлага эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа гол хоёр заалтыг орхигдуулсан байсныг оруулсан. Ингэснээр СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах нөхцөл бүрдэж байгаа ба энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэх болно.