Ногоон хөгжил хэв маягаа өөрчлөхөөс эхэлнэ
“Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл -7 хоног”
2015.06.17

Ногоон хөгжил хэв маягаа өөрчлөхөөс эхэлнэ

2040-өөд он хүртэл цөлжилт нэлээд эрчимтэй явагдах төлөвтэй байна

Дэлхий нийтээрээ ногоон хөгжил, ногоон эдийн засаг руу явж байна. Бидний замнаж ирсэн үйлдвэрлэл, хэрэглээ аргагүй хоцрогдож, байгаль дэлхийн нөөц боломж шавхагдаж байгаа энэ үед бид ногоон эдийн засгийн хөгжил, тогтвортой хөгжлийн замыг сонгохоос аргаг.үй гэдгийг өчигдөр эхэлсэн “Ногоон хөгжлийг дэмжих,     ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь”        сэдвийн дор зохион явуулж буй “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл -7 хоног” үндэсний семинарын үеэр салбарын яам онцлов.

Манай улсад ногоон эдийн засаг, ногоон хөгжил шинэ тутам ойлголт биш ч энэ талаарх олон нийтийн оролцоо хангалтгүй, тогтвортой хөгжилд хүрэх зам одоогоор тодорхойгүй хэвээр байгааг семинарт оролцогчид илтгэлдээ дурджээ. Гурван жилийн өмнө болсон НҮБ- ын Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулганаас гаргасан тунхаглалд тогтвор- той хөгжилд хүрч, ядуурлыг бууруулахын тулд “ногоон эдийн засаг” гол хөдөлгүүр болно «хэмээн онцлон тэмдэглэсэн. Үүний дагуу НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийг санаачлан байгуулж, 2020 он гэхэд дэлхийн 20 оронд ногоон эдийн засгийг хөгжүүлэх зорилт тавьсан. Уг түншлэлд манай улс 2013 онд нэгдэн орж ажиллаж байгаа юм.

“Ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь” үндэсний семинарын үеэр БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Ногоон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулснаар ажил, орлоготой болно. Цэвэр, дэвшилт Технологи ашигласнаар эдийн засгийн болоод дунд хуга- цаандаа үр өгөөжтэй болно. Энэ нь эргээд байгаль орчин цэвэр тунгалаг болох боломж бүрдүүлж буй юм.

Дан ганц төр засгийг ногоон бол, эдийн засгаа хөгжүүл гэхээсээ илүү аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөө ногоон, цэвэр, дэвшилт технологи нэвтрүүлбэл үр өгөөжийг нь давхар хүртэнэ. Иргэдийн оролцоо бас чухал. Хогоо зөв хаяхаас эхлээд хэрэглээгээ багасгах, хэмнэх, амьдралын хэв маягаа өөрчлөх гээд жижиг зүйлсээс ногоон хөгжил эхэлнэ” гэлээ.

Энэ чиглэлээр хамгийн идэвх санаачилгатай ажиллаж байгаа салбаруудын нэг нь банкныхан. Банкууд “Байгальд ээлтэй тогтвортой хөгжлийн санхүүжилт” хөтөлбөр баталж, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлж буй. Бусад байгууллага, салбарууд ч энэ чиглэлээр санаачилга гарган ажиллаж, аль болох дэвшилт технологи нэвтрүүлэх шаардлагатайг семинарт оролцсон хүн бүхэн хэлж байв.

“Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын төсөл боловсруулахад бүх судалгааг хариуцаж хийсэн. Төсөлдөө бид тогтвортой хөгжлийг гол үзэл баримтлал болгосон.Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бол ногоон хөгжлийн үзэл баримтлалтай агуулга нэг. Бид бодлогын төслийг боловсруулахдаа энэ чиглэлээр бүх асуудлыг маш сайн тусгасан. Манайх далайд гарцгүй орон учраас далайн баялаг ашиглах тухай заалт л тусаагүй.

Байгаль орчны чиглэлээр судалгаа явуулахад 2040-өөд оныг хүртэл цөлжилт нэлээд эрчимтэй явагдах төлөвтэй байна. Уур амьсгал илүү ширүүн, эрс тэс болох төлөв ажиглагдаж байгаа. Энэ бол хавар, намар уртсаад зун, өвөл богиносож буйгаар илэрч эхэлсэн. Түүнчлэн усны нөөц хомсдох хандлага ажиглагдаж байгаа.

Тиймээс бид одооноос энэ нөхцөл байдалтай эдийн засгаа уялдуулж, хүмүүсийнхээ амьжиргааг сайжруулж, хүрээлэн байгаа орчны өөрчлөлтөд дасан зохицохын тулд экологит ээлтэй технологийг нэвтрүүлэх бодлогыг хүчтэй баримтлах шаардлагатай” хэмээн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль ярилаа.

Байгалийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд технологийн зөв шийдэл, зөв менежмент, зөв бодлого тодорхойлох шаардлагатай. Тийм ч учраас ногоон эдийн засгийн нэгдсэн бодлоготой болж, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод тусгуулах нь дээрх семинарын гол зорилго. “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл-7 хоног” оор долоон салбар    хуралдаан  зохион байгуулж байна.