УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2015.06.16
"Focus talk" Д.Тэрбишдагва
ТВ9 телевизийн Focus talk ярилцлагын цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцлоо.
-Сүүлийн үед яригдаж байгаа олны анхаарлыг татаж байгаа зүйл бол МУ-ын Ерөнхий сайд Дубайд үзэглэсэн гэрээ, төлөвлөгөөнд гарын үсэг зурсан үйл явдал байгаа. Хамгийн сүүлд өнгөрөгч баасан гаригт нэр бүхий УИХ-ын гишүүд асуулга тавьсан боловч эрүүл мэндийн шалтгаантай гэдэг байдлаасаа хариулах боломжгүй байгаа нөхцөл өрнөлөө. Ер нь энэ Дубайн гэрээ гэдэг зүйл Оюутолгой нь манай талд ашигтай, ашиггүй гэдэг зүйл яригдаж байгаа үүнийг та хэрхэн харж байна вэ ?
Оюутолгой гэгч компаний талаар урд өмнөх түүхээ товчхон сануулах хэрэгтэй юм. Оюутолгой компани Рио Тинто бүрэн эзэмшиж байгаа. Эхлээд Оюутолгойг эзэмшиж байсан нь Айвонху майнз. Айвонху майнз эндээс их хэмжээний ашиг хүртсэн. Тэгээд хувьцаагаа Рио Тинто-д худалдсан.