УИХ-ын гишүүн Ч.Улаан
2015.06.09
Оюу Толгойн талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан ноцтой баримт дэлгэлээ
2009 онд С.Баярын засгийн газрын үед, Дэлхийд нөөцөөрөө гайхагдсан Өмнөговь аймгийн Оюу толгойг ашиглах гэрээнд гарын үсэг зурж, сүртэй сүржин мэдэгдэл хийцгээж байсан үе саяхан.
Жишээ нь: Монголчууд удахгүй арабын баячууд шиг амьдрана. Эрднэтээс хэд дахин илүү орлогыг Монголд авчирна. Монголчуудад ашигтай гэрээ болсон гэх мэт... гэтэл өнөөдөр УИХ-д олон жил сууж буй, Алтанхуягын засгийн газарт 2 жил гаран Сангийн сайд хийсэн Ч.Улаан Оюу толгойн талаар маш ноцтой фактуудыг дэлгэлээ.