С.Одонтуяа: “Чингис” бондыг үр ашиггүй төсөлд зарцуулаагүй
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа
2015.06.15

С.Одонтуяа: “Чингис” бондыг үр ашиггүй төсөлд зарцуулаагүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаараа аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөртэй танилцжээ.

УИХ-ын дарга З.Энхболд бондоос зээл авсан аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан байна. Өмнө нь Оюутолгой, Тавантолгойн ордоос төвлөрсөн мөнгийг нийгмийн халамжид зарцуулж байсан бол “Чингис” бондын хөрөнгийг бүтээн байгуулалтад ашиглаж буйгаараа онцлогтой гэдгийг тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэллээ.

Аж үйлдвэрийн салбарт 948.9, уул уурхайд 550 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийг “Чингис” бондоос санхүүжүүлэн хэрэгжүүлж буй аж. Импортыг орлох төсөл хөтөлбөрт бондыг хөрөнгийг зарцуулж буй бөгөөд түүнээс улстөрчдийн яриад байгаа шиг үр өгөөжөө өгөхгүй төслүүдэд ашиглаагүй гэдгийг АН-ын бүлгээс мэдээлсэн. Түүнчлэн бондын хөрөнгө 2-20 жилийн хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүдэд зарцуулагдсан хэмээлээ.