ХХААЯ-ны сайд Р.Бурмаа
2015.06.15
Хөдөө аж ахуйн бирж Фьючерс гэрээний арилжаа хийхийг зорьж байна
Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай танилцлаа
Хөдөө аж ахуйн биржид одоогийн байдлаар ноос, ноолуур, хонь, тэмээний ноос, завод ноос, тосны ургамал /рапс/, мал зэрэг бараа, түүхий эдийг танхимын арилжаагаар арилжиж, эрх бүхий байгууллагаас зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх авсан 32 брокерын компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Хөдөө аж ахуйн бирж нь байгуулагдсанаас хойш 1 их наяд 223 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийг арилжсан байна. Үүнээс зонхилох бүтээгдэхүүн нь ноолуур байжээ.