Гарааны 10 орчим компани байгуулагдсан
Шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, уйлчилгээнд туршин, нэвтрүүлэхэд гарааны компани чухал үүрэгтэй. Иймээс гадаадын орнууд энэ төрлийн компаниудаа эдийн засгаар нъ дэмжиж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргатал нь хууль эрх зүйн таатай орчинд бойжуулдаг байна.
Манайх ч энэ жишгийг дагаж оны өтнө “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны котпани байгуулах журам” баталсан. Үүнтэй холбоотой зарим зүйлийг БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамцаас тодрууллаа.
-Гарааны компани байгуулах журам батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэдэн компани байгуулагдсан бэ?
10 орчим компани байгуулагдсан. Хүсэлт их ирж байгаа. Бид хянаж үзээд, хуулийн дагуу дүгнэлт гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газар луу явуулдаг. Гол нь гарааны компани инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан төсөл хэрэгжүүлэх ёстой.
Ийм төсөл мөн гэж үзсэн тохиолдолд хуулиар эхний гурван жил НӨАТ, орлого, гаалийн татвараас чөлөөлөх юм. Энэ хугацаанд комнани бүтээгдэхүүнээ гаргаж, борлуулж туршина. Үүнээс цааш биеэ дааж, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулна. Хэдий гарааны компани байгуулах журам батлагдсан ч хэрэгжүүлэхэд хүндрэл тулгарч байна.
Тухайлбал, Бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас гарааны компанийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулийн этгээд гэж бүртгэдэг. Үүнд нэмэлт зохицуулалт хийхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрынхантай зөвшилцсөн. Мөн гарааны компаниудад санхүүжилт олдохгүй байна. Өмнө нь байсан Инновацийн сан татан буугдсан. Сайн төслүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгон, тойог төхөөрөмж авахад нь санхүүгээр туслах хэрэгтэй.
-Зөвшөөрөл авсан компаниуд ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна вэ?
Бүтээгдэхүүний чиглэл янз бүр байна. Инновацийн бүтээгдэхүүний гол шаардлага нь оюуны өмчид суурилсан, түүнийгээ эрх зүйн актаар баталгаажуулсан байх ёстой. Мөн эдийн засгийн үр ашигтай, шинэлэг байх хэрэгтэй.
Технологи нь мөн шинэ байх гэсэн хуулийн заалт бий. Түүнийг нь шинжээчид үнэлж, инновацийн төсөл мөн, биш гэдэг дүгнэлт гаргана. ШУТИС- ийн эрдэмтэд хуучирдаггүй, ус нэвтэрдэггүй нано даавуу үйлдвэрлэлээ. Их, дээд сургуулиудад шинэ санаа, үйлдвэрлээд туршчихсан бүтээгдэхүүн олон байна.
Жишээлбэл, ШУТИС-ийнхан нисгэгчгүй онгоцны загвар бүтээсэн. Судалгаа, бүтээгдэхүүн хоёрын хооронд том зай байна. Энэ зайн дээр ажиллах ёстой. Гэвч манайд ийм туршлага алга. Бүтээгдэхүүн гаргах нэг асуудал. Маркетинг хийх түүнээс илүү чухал.
-Инновацийн газар өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яаманд байсан. Харин шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар БСШУЯ- нд харьяалагдаж, та даргаар нь томилогдсон. Энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ?
Бид өнгөрсөн тавдугаар сард инновацийн долоо хоног зохион байгууллаа. Инновацийн хууль 2012 онд батлагдсан ч хангалттай хэрэгжихгүй байна. Инновацийн хөтөлбөр 2015 онд дуусна. Мөн л хэрэгжилт сайнгүй. Энэ нь хөрөнгө мөнгө, чиг үүрэг нь олон байгууллагад хамаарч байсантай холбоотой. Түүнчлэн нийгэмд инновацийн талаарх ойлголт тааруу байна.
Инновацийн долоо хоногийн форумаар эрх зүйн орчинд юу хийх, инновацийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ гэдгийг ярилцаж, энэ ойлголтыг нийтэд түгээн дэлгэрүүлэх ажил зохион байгуулсан. Форумд манай салбарын эрдэмтэд, их, дээд сургуулийн багш, судлаач, төрийн байгууллагын боддого тодорхойлогч, бизнес эрхлэгчид оролцсон. Инновацийн талаар төрөөс баримтлах бодлого байдаггүй.
Иймээс форумаар бодлогын анхны төслийг танилцуулж, санал авлаа. Монгол Улс 100 хувь бараа бүтээгдэхүүн экспортолдог гэж үзэхэд үүний 97 хувь нь технологийн багтаамж, агууламжгүй буюу нүүрс, зэс, алт зэрэг баялагаа түүхийгээр нь гаргадаг. Энэ бол эдийн засагт маш их хохиролтой. Хэрэв боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгоод
гаргавал илүү өндөр үнээр дэлхийн зах зээлд борлуулна. Манайд гадаад худалдаа руу хандсан нэг цонхны бодлого хэрэгтэй байна. Түүнчлэн хэрэглэгчдийн зах зээлийн судалгаа хийдэг байх шаардлагатай. Гэтэл манайд ийм компани, чадавх ч алга.
Энэ мэт ажлуудыг хийж байж бид дэлхишг зах зээлд гарна. Байгаа бараа бүтээгдэхүүнээрээ олон улсын зах зээлд гарахгүй. Монголд өндөр технологи нутагшуулах, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, дэд бүтэц хөгжүүлэх ажлыг төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай.
-Инновацийн газар танай яаманд харьяалагдсанаар ямар давуу тал бий болов?
Давуу тал олон бий. Манай яам хүний нөөцийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлж байгаа. Ялангуяа дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого манай яаманд харьяалагддаг учраас эрдэмтэд шинжлэх ухааны лабораториуд бий. Инновацийг сайн нэвтрүүлсэн улс мэддэгийн эдийн засагтай болж хөгждөг. Мэддэг бүтээдэг, бий болгодог салбар нь манайх.