Я.Содбаатар: УИХ-ын дарга хэт үзэмжээрээ хандаж байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.06.11

Я.Содбаатар: УИХ-ын дарга хэт үзэмжээрээ хандаж байна

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр хийдэг “Морин цаг” мэдээллийн цагаараа хаврын чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын даргын захирамжаар хаврын ээлжит чуулганаар 33 хуулийн төслийг хэлэлцэхээр дараалал тогтоожээ. Гэвч чуулган завсарлахад 20 хоногийн хугацаа үлдээд байгаа энэ үед УИХ-аас гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцэх шатандаа яваа аж.

Мөн өргөн мэдүүлсэн ч хэлэлцэж эхлээгүй гурав, өргөн бариагүй зургаан хууль байгаа гэнэ. Түүнчлэн зарим хуулийн төслийг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтайгаар УИХ-д оруулж ирж байг& аж. Тухайл- бал, Засгийн газрын тусгай сан, Газрын тухай, Гацууртын орд газар зэрэг 16 хуулийн төслийг УИХ-д оруулж иржээ. УИХ- ын гишүүн Я.Содбаатарын хэлснээр УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлгийн шатанд яваа 124 хуулийн төсөл байгаа юм байна.

Гэвч УИХ-ын дарга хэт өөрийн үзэмжээр хандаж хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа Я.Содбаатар гишүүн онцолсон юм. Тиймээс иргэдийн дунд хүлээлттэй байгаа хуулийн төслүүдээ яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг МАН-ын бүлгээс шаардах юм байна. МАН- ын бүлгийн гишүүдээс УИХ-д өргөн барьсан 28 хуулийн төслөөс 20-ийг хэзээ шийдэх эсэх нь тодорхойгүй байгаа аж.