Хурдны замын нээлт боллоо
Монгол Улс хоёр урсгал, зургаадугаар эгнээтэй нийт 30 гаруй метр өргөнтэй олон улсын хэмжээний хурдны зам барихаар ажилдаа ороод байна.
Тэгвэл хамгийн том мега төсөл болох “Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны автозамын төслийн нээлт Замын-Үүд суманд боллоо.
Уг төслийн хүрээнд Канадын Альберта мужийн стандартаар 1000 гаруй км зам барих бөгөөд замын хоёр талаар 50-70 км тутамд амралт үйлчилгээний цогцолбор, шатахуун түгээх станцуудыг барьж байгуулах юм.
Нийт 6 аймгийн 24 сумын нутаг, нийслэлийн 2 дүүргийн нутгаар дайран өнгөрөх бөгөөд Орхон гол, Туул гол дээр 2 км-ийн гүүр барих аж. Тус зам Ази-Европыг холбохын зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн томоохон төв болох Замын Үүдийн чөлөөт бүс, Сайншандын аж үйлдвэрийн парк, Чойрын Ложистик төв, Дархан хот, шинэ суурьшлын бүс, шинэ нисэх буудал, Алтанбулагийн чөлөөт бүсийг холбож буйгаараа онцлогтой.