Шадар сайд М.Энхболд Босни Герцеговений мэргэжлийн хяналтын газрын дарга Ибрахим Тирактай уулзлаа
2010.03.16

Шадар сайд М.Энхболд Босни Герцеговений мэргэжлийн хяналтын газрын дарга Ибрахим Тирактай уулзлаа

“Монгол улсад бизнесийн хяналтын шинэчлэл хийх” төслийн хүрээнд өчигдөр Монгол Улсын Шадар сайд  М.Энхболд Босни Герцеговени улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга Ибрахим Тирактай төлөөлөгчдийн хамт уулзсан байна.

Энэхүү олон улсын Санхүүгийн Корпораци “Монгол улсад бизнесийн хяналтын шинэчлэл хийх” төсөл  нь МУ-ы Шадар сайдаас тавьсан хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төсөл амжилттай хэрэгжиж байгаа билээ.

 

Уулзалтын эхэнд Шадар сайд М.Энхболд хэлсэндээ үгэндээ “Мэргэжлийн хяналт шалгалтын системд өөрчлөлт, шинэчлэл хийсэн мэргэжлийн хүмүүстуршлага солилцож байгаад талархсанаа илэрхийлье. Энэ чиглэлээр туршлага солилцох таатай нөхцөл бүрдсэн үед та бүхэн хүрэлцэн ирлээ. Учир нь энэ жилийг Засгийн газраас Бизнесийн орчинг сайжруулах жил болгон зарлаад ажил ид өрнөж байна. Тийм учраас энэ төсөл амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцолсон байна.

 

Харин Босни Герцеговени улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга Ибрахим Тирак  “Мэргэжлийн хяналтын шинэчлэлтийг хийхэд ихээхэн хүч хөдөлмөр зарцуулдаг. Үүнд улс төрчид ч өөрчлөх, шинэчлэх эрмэлзэлтэй байх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

Олон улсын Санхүүгийн Корпораци нь хяналтын шинэчлэл төслийг зүүн европ болон төв азийн 30 гаруй улс оронд хийж ирсэн туршлагатай. Босни Герцеговени улсын хувьд  энэ шинэчлэл амжилттай хэрэгжиж байгаа улсын нэг юм.

 

Тус орны төлөөлөгчид өнөөдөр МХЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, “Олон улсын туршлага Мэргэжлийн хяналт шалгалтын үйл ажилагааны шинэчлэл” сургалтыг нийслэл дүүрэг орон нутгаас сонгогдсон  40 улсын байцаагч, хяналтын газар хэлтсийн дарга нарт  ОУСК-тай хамтран зохион байгуулахаар болсон байна.

 

Энэ төслийн хүрээнд Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор хуулиар тусгайлан заагаагүй зөвшөөрлүүдийг хүчингүй болгох асуудлуудыг бусад байгууллагатай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээ хийх болон хяналтын хуудас боловсруулах арга зүйн талаар төслийн гадаад зөвлөхөөр улсын байцаагчид хичээл заалгалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.