О.Баасанхүү гишүүний гомдлыг барагдуулна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.05.18

О.Баасанхүү гишүүний гомдлыг барагдуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдаас “Таныг хэн томилсон юм бэ? Засгийн газар уу, УИХ уу, MCS үү” гэж асуув. Мөн тэрбээр “Засгийн газар УИХ-ыг үл тоомсорлосон байдал хэрээс хэтэрлээ.

Өргөдлийн байнгын хорооны хуралд Боловсролын яамныхан оролцох ёстой байсан ч танай Засгийн газраас хэн ч ирээгүй” хэмээн гомдоллов. Үүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би Монгол Улсын хуулиар томилогдсон Ерөнхий сайд. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Засгийн газар их хурлыг үл тоомсорлосон зүйл байхгүй. Үндсэн хуулийн байгууллагуудыг битгий ингэж турхир.

Таны албан бичиг өнөөдөр надад ирсэн. Тэр албан бичгийн дагуу боловсролын яамны холбогдох хүмүүст хариуцлага тооцно” хэмээн хариулав. Тэгэхээр О.Баасанхүү гишүүний гомдлын дагуу Ерөнхий сайд БСШУЯ-ныханд хариуцлага тооцох бололтой.