Л.Энх-амгалан гишүүн хүүдээ мад тавиулжээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгала
2015.05.13

Л.Энх-амгалан гишүүн хүүдээ мад тавиулжээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүүдээ мад тавиулжээ. Эрхэм гишүүн эхээс 11-үүлээ бөгөөд эцэг эхтэйгээ нийлээд 13-уулаа амьдардаг байж.

Тиймээс том хүүдээ ах, эгч нарынхаа нэрийг цээжлүүлэх гэж өдөр бүр шалгадаг байсан байна. Нэг удаа хүү нь “Та нар 13-уулаа байсан байж олон өрөөтэй, модон байшин бариад амьдарч болоогүй юм уу” гэж асуужээ.

Үүнд эрхэм гишүүн “Хэдийгээр гашуун ч үнэн үг байсан. Үе үеийнхний бодол сэтгэлгээ өөр өөр байдаг. Тэр үед айлууд 5-8 хүүхэдтэй байсан. Бид их тэрсхэн төрсөн болохоор бүгд нэг дор амьдарч байсан. Өглөө хэн эрт сэрсэн нь ах эгчийнхээ гайгүй гэсэн форм, гутлыг өмсөөд явдаг байлаа” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.