Хан-Уул дүүрэгт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-2015” нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар батлагдсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” байгуулах, хэрэгжүүлэх, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчин бүрдүүлэх, дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-2015”-ийг Хан-Уул дүүрэг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр 10:00 цагт Соёлын ордны төв талбайд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр-2015” нээлтийн үйл ажиллагаа боллоо. Мод тарих үйл ажиллагааг ХУД-ын ИТХ-ын дарга Д.Батбилэг, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, Засаг даргын орлогч дарга Т.Чингүнжав, Засаг даргын орлогч дарга С.Баасандолгор, Засаг даргын орлогч дарга Д.Анхбаяр нар оролцлоо. Мод тарих үндэсний өдөрт ХУД-ын хэлтэс албад болон дүүргийн иргэд идэвхитэй оролцож байна. ХУД-ийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс, албадын ажилтнууд дүүргийн 10дугаар хорооны Буянт-Ухаа I хорооллын урд нийтийн эзэмшлийн талбайд мод тарих юм.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн талаар ХУД-ын ИТХ-ын дарга Д.Батбилэгээс тодрууллаа.
“Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 5000 улиас, хайлаас, буд сөөгийг гээд төрөл бүрий модыг тарина. Энэ нь дахин төлөвлөлтэй холбогдож Буянт-Ухаа I хороололд “Төгөл” байгуулана. Төрийн дэмжлэгтэйгээр орон сууцны цогцолбор баригдсан бол бид хамгийн том “Төгөл”-ийг Буян-Ухаа I хороололд өнөөдөр эхлүүлж байгаадаа баяртай байна” гэлээ.