2015.05.07
Оюутнууд эрдэм судалгааны ажил, эссэ бичлэгээр өрсөлдөнө
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хурал, эссэ бичлэгийн уралдаан энэ сарын 27-нд болох гэж байна.
Институтээс оюутнууд руу чиглэн хэрэгжүүлдэг олон ажлын нэг нь энэ уралдаан юм. Уралдаан оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, эрдэм судалгааны ажилд сонирхолтой болгох, урамшуулах, хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг олгодгоороо давуу талтай.
Эрдэм судалгааны бүтээлд эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, банк санхүүгийн сэдвийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн жишээ баримттай байх шаардлагыг тавьж байгаа бол эссэ бичлэгийн уралдааныг “Бидний мэргэжил техник технологийн эрин үед” сэдвээр зарлаж байгаа юм.