УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.05.06

Өршөөлийн хуулийг улстөрийн зорилготой гацааж байна

Өнөөдөр улсын  хэмжээнд 7000 гаруй хоригдол ял эдэлж нэг хүмүүжигчийн урсгал зардалд  10650 төгрөг зарцуулдаг нь жилд улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийг  гаргадаг гэсэн үг. Харин өршөөлийн тухай хууль батлагдвал жилийн хугацаанд 5-6 тэрбум төгрөг хэмнэж нийт  хоригдлын 50 орчим хувь нь суллагдах юм байна.

Нэг талаасаа энэ тооны ялтнууд суллагдах нь гэсэн айдсыг нийгэмд төрүүлж болох ч нөгөө талаас Дэлхийд хоригдлын тоогоороо тэргүүлж байгаа ардчилсан гэх тодотголтой Монгол улс хөнгөн ялтай хүмүүсийг заавал төмөр торны цаана суулгахгүйгээр өршөөлийн тухай хуульд хамруулж нийгэмшүүлэх шаардлага тулгарч байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?