Майн-1 баярыг ийнхүү тэмдэглэнэ
Маргааш Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу Майн-1. МҮЭ-ийн холбоо маргааш өдөрлөг зохион байгуулна.
Өглөө МҮЭХ-ны Залуучуудын хорооноос Чингисийн талбайд Залуучууд флашмоб хийж, нэг цэгийн явуулын сурталчилгааны баг ажилд зуучлах, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, гарын авлага мэдээ мэдээллээр хангах, хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.Үдээс хойш МҮЭСТО-нд Зохист хөдөлмөр-Ажлын байрны баталгаа Санамж бичигт нийгмийн түншлэлийн гурван тал гарын үсэг зурж баталгаажуулах, МСҮТ-ийн төгсөх ангийн оюутан, ҮЭ-ийн залуу гишүүдэд хөдөлмөрийн зах зээл, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх ажлууд хийгдэнэ.
Мөн “Зохистой хөдөлмөр- Ажлын байр” үзэсгэлэн гарах ба Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яам, МАОЭНХ оролцох юм. Нийслэл, дүүргийн хөдөлмөрийн бирж, хөдөлмөр эрхлэлтийн газар, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, МҮЭХ-ны Залуучуудын хороо, Нийслэл УБ хотын ҮЭ-ийн холбоо, МҮЭ-ийн Соёлын төв ордон хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Та бүхэнд дэлгэрэнгүй болгох үүднээс Өдөрлөгийн хөтөлбөрийг нийтэллээ.