УИХ-ын гишүүн Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва
2015.05.01
Д.Тэрбишдагва автомашины дугаарын хязгаарлалтын талаар санал гаргалаа
УИХ-ын гишүүн Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва
Өнөөдөр буюу 2015 оны 5-р сарын 01-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Худалдааны тухай хууль"-ийн төслийг хэлэлцүүлж байх үеэр УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч, түгээгч нарт тулгардаг "автомашины дугаарын хязгаарлалтыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарын тээврийн хэрэгслүүдэд хамааралгүй болгох" талаар санал гаргасан.
Түүний саналыг УИХ-ын дарга дэмжиж энэхүү асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх талаарх үүргийг Аж үйлдвэрийн сайдад өглөө.