Таныг тэтгэвэрт гарахад дансанд тань мөнгө бий юу
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.04.25

Таныг тэтгэвэрт гарахад дансанд тань мөнгө бий юу

Монгол улс 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”-ийг баталж, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн.

Үүнийг хамгийн гол үзэл баримтлал нь 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн даатгуулагчид нэрийн данс нээж, 1960 оноос хойш төрсөн иргэдийн 1999 оноос өмнө ажиллаж байсан хугацааны шимтгэлийг хийсвэрээр тооцон төлсөн шимтгэлийг нэмж, цалингийн өсөлтийн хэмжээгээр хүү бодож нийт нэрийн дансанд бүртгэсэн шимтгэлийн үлдэгдэл дүнг тодорхойлоход чиглэсэн.

Харин 2013 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ нэг сая гаруй иргэн нэрийн дансаа нээлгүүлж, уг дансанд бүртгэгдсэн үлдэгдэл дүн 8,8 их наяд төгрөг болсон байна. Гэтэл энэ их мөнгө тухайн байх ёстой дансанд байхгүйг Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ хэлсэн. Учир нь санд хуримтлагдсан мөнгийн жил жилийн төсвийн орлогын алдагдлыг нөхөх замаар хэрэглэсэн учраас энэ.

Тэгтэл нэрийн дансны тухай хуулийн 8.2-т заасны дагуу 2015 онд тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх эмэгтэй (55 настай) даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг 22,5 жилээр тогтоосон.

Энэ онд нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх 15 мянга орчим даатгуулагчийн тэтгэврийн хэмжээг тооцож үзэхэд зарим даатгуулагчийн нэг сард авах тэтгэврийн хэмжээ дундаж цалингийн 30 хувиар тогтоогдох бодит нөхцөл болж байгаа учраас 1960 оноос өмнө төрсөн даатгуулагчийн тэтгэвэр харьцангуй буурах төлөвтэй.

Жишээлбэл 1960 онд төрсөн, 55 настай, бага ангийн багш эмэгтэй 313 556 төгрөгийн тэтгэвэр авахаар байхад уг даатгуулагчийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хуульд заасан аргачлалаар тогтоосон тэтгэврийн хэмжээ 213 226 төгрөг байхаар байгаа нь дээрх хуулиудын хүрээнд тогтоосон тэтгэвэр хоорондын зөрүү 103 мянган төгрөг болж, нэрийн данснаас олгох тэтгэврийн хэмжээ 30 гаруй хувиар бага болох.

Гэхдээ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд дэмжсэн. Ингээд та бүхэндээ хуультай холбоотой байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг бичлэгтэй нь хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төсөл ид хэлэлцүүлэгт байгаа.  Энэ бодлогын төсөл батлагдвал түүнийг  дагасан тэтгэврийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдана. Үүгээр 1960 оны 1 сарын 1-ээс хойш төрсөн даатгуулагч нэрийн дансны хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгийг нарийн хуульчлахаар төлөвлөж байгаа” гэж хэлсэн. /Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Энэ хуулийг өргөн барьснаар нь дэмжихэд нэлээд хүндрэлтэй. Ер бидний тулгамдсан асуудлаас яаралтай шийдэх асуудал нь энэ болчихоод байгаа юм. Нэрийн данснаас бодсон тэтгэврийн хоёр тооцооллын зөрүүг хэрхэн арилгах талд гарц олох хэрэгтэй” гэлээ. /Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

УИХ-ы гишүүн Ө.Энхтүвшин “2015 онд анхны 15 мянган хүн тэтгэвэрт гарах гэхээр ийм асуудал тулгарч байгаа юм чинь цаашлаад онууд ахих тусам асуудлууд гарч ирнэ л дээ. Одоогийн байдлаар нэг сая гаруй хүн нэрийн дансаа нээлгэсэн юм байна” хэмээн хэллээ. /Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү/

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар