МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2015.04.20
Төрийн албан хаагчийн цалинг 5 сарын 1-нээс нэмнэ
C1 телевизийн "Тодруулга" ярилцлага нэвтрүүлэгт МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.
-5-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийнхэний цалин нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Яг энэ 5-р сарын нэгнээс нэмэгдэх эцсийн шийдвэр гарсан болов уу ?
Хөдөлмөр нийгэм зөвшилцлийн үндэсний гурван талт хороогоор төрийн албан хаагчдын цалинг хэдийнээс хэрхэн нэмэх вэ гэдэг асуудлыг өнгөрсөн долоо хоногт авч хэлэлцсэн. Цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг 2015 оны нэг сард улсын хэлэлцээрээр дамжуулж улсын төсөвт 90 тэрбум төгрөгийг суулгаж баталгаажуулсан. Тэгэхээр энэ төгрөгийг хэрхэн хуваарилж, зөв оновчтой нэмэгдэл болгох вэ гэдэг тохиролцоог бид хийчихсэн байгаа. Одоо засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ажил үлдсэн.