“Найрамдлын өдрүүд” хөтөлбөр хэрэгжлээ
Найрамдлын өдрүүд хөтөлбөр
2015.04.22

“Найрамдлын өдрүүд” хөтөлбөр хэрэгжлээ

Хүүхэд бүрийн хөгжлийн төлөө хамтдаа “Найрамдлын өдрүүд” хөтөлбөрийг Говь-Алтай аймагт 4 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд хэрэгжүүллээ.

Олон Улсын хүүхдийн “Найрамдал төв”-ийн багийнхан 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. 
Аймгийн хүүхдийн “Хөгжилтэй андууд”, “Засагт ханы хот айл” гэр зусланд ажиллах ажилтнуудыг чадавхжуулах, орон нутгийн хүүхдүүд, багш нарыг хөгжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүллээ. 
Хөтөлбөрт баруун бүсийн Увс, баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн тогооч, багш, нийгмийн ажилтанууд хамрагдлаа. 

Хөтөлбөрийн хүрээнд: 

1. “Найрамдлын нэг өдөр” сургалтыг аймгийн төвийн 6 сургуулийн дотуур байрны хүүхдүүд, оролцооны байгууллагын хүүхдүүдийг хамруулан тоглоом болон өртөөчилсөн хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар хүүхдүүд олон төрлийн тоглоом, дуут бүжиг сурч нийгмийн идэвх оролцоогоо сайжруулах, хамтарч бүтээлч ажил хийх арга барилд суралцлаа. 

2. “Хүүхдийн зуслан- хөгжлийн төв” сэдэвт хүүхдийн зуслангийн удирдагч багш бэлтгэх сургалтад 74 хүн хамрагдлаа. Сургалт 3 өдөр зохион байгуулагдлаа. Эхний 2 өдөр хүүхдийг зусланд хэрхэн хөгжүүлэх, нийтэч болгох, зусланд хүүхдийг олноор хамруулах, зуслан ажиллуулах талаар онолын хичээлүүдийг заалаа. Мөн 3 дахь өдөр дадлагын хичээлийг заалаа. Энэ хичээлээр тоглоом, дуут бүжиг, сорилго, хүүхдийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дадлага ажлуудыг хийлээ. 

3. “Хүүхдэд ээлтэй хоол хүнс” зуслангийн тогооч бэлтгэх сургалтад 38 тогооч хамрагдлаа. Мөн МСҮТ-ийн Хүнсний технологийн 1,2-р курсын оюутнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Эхний өдөр зусланд хүүхдийг хооллох аргазүй, хоолны илчлэг, калорлаг хоолыг хэрхэн хийх, материалаа бэлтгэх тооцох, технологийн картыг ашиглах, меню гаргах талаар онолын хичээлийг зааж, дараагийн 2 өдөр дадлага ажлыг хийж байцааны ороомог, кембаб, хулууны зутан, 4 төрлийн зуушийг технологийн дагуу хийж сурлаа. 

4. “Хүүхдийн эзэнт гүрэн” хаалтыг аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан сургалт, арга хэмжээнд нийт давхардсан тоогоор 7000 гаруй хүүхэд, багш,тогооч нар хамрагдсан байна. 

Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс