Хүүхдийг гэр бүлээс нь салгах сүүлийн тохиолдолд л авч хэрэгжүүлэх арга
Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр
2015.04.17

Хүүхдийг гэр бүлээс нь салгах сүүлийн тохиолдолд л авч хэрэгжүүлэх арга

“Хүүхэд хамгааллын үндэсний сургалт” өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяртай ярилцсанаа хүргэе.

-Хүүхэд хамгааллын сургалт зохион байгуулж байна. Ямар байгууллагуудыг хамруулав?

Хүүхдийн төлөө үндэсний газар жил бүр уг сургалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн сургалтад 21 аймаг, нийслэл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, есөн дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн дарга нар оролцсон. Мөн олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон байгаа. Сургалтын үеэр Хүүхдийн төлөө үндэсний газар хүүхэд хамгааллын асуудлаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлого болон хүүхэд хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар зөвлөмжөө өгсөн.

-Энэ жилийн сургалтын онцлог юу вэ?

Энэ жилийн сургалтын онцлог хүүхдийн тусламжийн утасны хариу үйлчилгээ үзүүлэх арга зүй, цаашдаа үзүүлэх үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар байлаа. Ер нь хүүхдийн хөгжил, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа. Тиймээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлын дэлхийн чиг хандлага, олон улсын туршлага, судалгаа мэдээллийг танилцуулсан. Мөн хүүхдийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа үед ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

-Хүүхдийн тусламжийн утсанд хандах хандалт хэр байна вэ. Өмнө нь ажиллуулж байсан утсанд хандлага муу байсан гэсэн?

Тусламжийн утас өнгөрсөн оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дуудлага хүлээн авсан. Үүнээс хойш жилийн хуГацаа өнгөрөөгүй байхад 100 мянган дуудлага авсан байна. Хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, сургуулийн орчин дахь дарамт, тоохгүй байх, үл хайхрах зэрэг олон төрлийн асуудлаар мэдээлэл авсан байдаг.

Гэхдээ үүний 50 хувь нь зорилтот бүлгийн хүүхэдтэй холбоотой дуудлага байгаа. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагатай хамтарсан үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Дуудлага хүлээн авдаг болсноор далд хүчирхийлэл ил гарч ирсэн гэсэн үг.

-Хүүхдээ үл хайхрах, хүчирхийлэх үйлдэл хийж байгаа хүмүүсийн эцэг, эх байх эрхийг нь хасах шаардлагатай гэсэн мэдээлэл гарах нь ихэслээ. Энэ талаар тодруулахгүй юу?

Ер нь бол эцэг, эх байх эрхийг хүүхдийн төлөө байгууллага болон сум, хороо, шүүхийн гишүүдийн шийдвэрээр хасах боломжтой. Гэхдээ хүүхэд гэр бүлийн орчинд амьдрах эрх нь байдаг. Үүний үр дүнд хүүхэд ирээдүйд гэр бүлтэй амьдрах дэмжлэг үзүүлдэг юм. Тиймээс гэр бүлд түшиглэсэн үйлчилгээ үзүүлэх бодлогыг барьж байгаа.

Тийм учраас хүүхдийг гэр бүлээс нь салгах нь үнэхээр сүүлийн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга. Одоогоор эцэг, эх нь байхгүй, орхисон хүүхдүүдийг халамж, асрамжийг төвд авч байгаа. Гэсэн хэдий ч эцэг, эхтэй хүүхдэд тодорхой түвшинд үйлчилгээ үзүүлчихээд гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ үзүүлэх шаардлага бий. Энэ нь гэр бүлд үзүүлж байгаа томоохон дэмжлэг.

-Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол ихэсч байгаа талаар мэдээлэл их гарах боллоо. Тэгвэл хүүхдийн эрхийгхамгаалах байгууллага ямар ажил хийж байгаа талаар сонирхуулаач?

Хүүхдийн төлөө үндэсний газар 2014 онд хүүхэд хамгааллын тогтолцоо зураглалыг 21 аймагт хийж, эцэг эхийн хараа хяналтаас гадуур байгаа хүүхдүүдийг бүртгэлжүүлсэн. Судалгааг хууль эрхзүйн орчинг шинэчлэх үндэслэл болгох зорилгоор хийсэн. Улмаар үүрэг хүлээгч нарт танилцуулах, хүүхдийн байгууллага болон хүүхэд хамгааллын тогтолцоон дахь бүх салбарынхан цааш- даа ажлаа хэрэгжүүлэхэд тогтолцооны судалгаа үр дүнгээ өгнө гэж харж байгаа. Тиймээс тогтолцооны зураглалыг олон улсын зөвлөхүүдтэй хамтран зохион байгуулж байна. Зөвлөхүүд бодит нөхцөл байдлыг судлаад, цаашид хийх ажлын талаар зөвлөмжийг өгч байгаа.

Өмнө нь асуудалд суурилсан үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо тогтолцоогоо хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа юм.Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газартай хамтран олон ажлыг  зохион байгуулж байна. Тухайлбал,хараа хяналтгүй хүүхдийн асуудалд  хамтран ажиллах журмуудыг боловсруулан, мөрдлөгө болгон ажиллаж  байгаа. Мөн хүүхэд хамгааллын утсан дээр хамтран ажиллах журам боловсрууллаа. Тэгэхээр төрийн  байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирч байгаа гэж ойлгож  болно.

-Хүүхдийн төлөө гэсэн нэршилтэй байгууллага олон байна. Гэхдээ тэд нийгэмд мэдэгдэхүйц ажил хийж байгаа эсэх нь эргэл- зээтэй байдаг. Хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн үед гарч ирээд хандив, тусламж цуглуулах гэх мэт л ажил хийх юм?

Монгол Улсын хэмжээнд Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвүүд салбаруудаараа дамжуулан үйлчилгээ үзүүлж байгаа. Түүнээс гадна төрийн бус болон олон улсын байгууллага ихэсч байна. Ингэхдээ төрийн бус байгууллагууд эвсэн нэгдэж үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хүүхдээр далимдуулан ашиг олох үйлдэл хүүхдийн байгууллагаас гарч байгаа үйлдэл биш. Хүүхдийн байгууллага үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийнхээ мэдээллийг нууцалдаг. Энэ нь хамтын ажиллагааны ёс зүй юм.

-Гаднын улсуудаас туршлага судалж байгаа талаар хэллээ шүү дээ. Сургалтын үеэр НҮБ- ын Хүүхдийн сангаас тодорхой мэдээлэл, зөвлөмж өглөө?

Хүүхдийн эрхийг зөрчихгүй байх асуудлыг тодорхой хэмжээнд хуульч- лаад, түүнийгээ дагаж мөрддөг байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, иргэн хүн бүрийн ухамсарт нөлөөлдөг байх юм. Манайх бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Сүүлийн жилүүдэд төрөөс хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөх, гэр бүлийг дэмжих болон хүүхдийн хөгжлийн асуудалд ач холбогдол өгч байгаа. Т ийм ч учраас хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийх гэж байна.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-д хүүхдийн шинэ конвенцийн тайланг таван жил тутамд өгдөг. Тэр тайланд Монголын хуухдийн нөхцөл байдал тогтолцоо, хамгааллын асуудал гэх мэтийг тайлагнадаг. Үүний дагуу эргээд бидэнд зөвлөмж хүргүүлдэг юм. Үүнийг салбарын байгууллагууд болон хөгжлийн бодлого гэх мэт зүйлдээ тусгадаг. Тиймээс бид тухайн зөвлөмжийн дагуу сайжруулах шаардлагатай ажлаа ахисан түвшинд гаргах гэх мэт ажил хийдэг. Ер нь бол олон улсын байгууллагаас техникийн дэмжлэг авахаас илүүтэй арга зүйн дэмжлэг авах нь чухал.

-Өнгөрсөн жилийн ажлынхаа үр дүнгийн талаар сонирхуулаач?

2014 онд бид үндэсний хэмжээний томоохон ажлуудын ард гарсан. Манай газраас тайлан илтгэлээ боловсруулсан байгаа. Мөн хүүхэд хамгааллын тогтолцооны зураглалыг хийлээ. Түүнчлэн уламжлал болгон явуулдаг сургалтын үеэр тухайн жилдээ хийх ажлын төлөвлөгөө, арга зүйн зөвлөмжөө өг^өг юм. Тиймээс бид жил бүр тодорхой зорилт тавин ажилладаг.

-Удахгүй хүүхэд хамгааллын дэлхийн долоо хоног боллоо. Энэ өдрийг хэрхэн өнгөрүулэхээр төлөвлөж байна?

Хүүхэд хамгааллын дэлхийн долоо хоногийг тавдугаар сарын 4-11 -ний өдрүүдэд зохион байгуулна. Санаачлагыг Дэлхийн зөн олон улсын байгууллага гаргаад, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ өдрийг өнгөрсөн жилээс тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн шүү дээ.

Гол зорилго нь хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйлчилгээнд орон нутгийн хөгжлийн сангийн 20 хувийг зарцуулдаг байя гэсэн мессежийг өгөх юм. Үнэндээ хүүхэд хамгааллын үйлчилгээнд төсөв байхгүй. Тиймээс уг санаачлагыг дараагийн шатны байгууллагуудад хүргэнэ. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээний чиглэлийн мэдээллийг өгнө. Одоогоор бэлтгэл ажлаа хийж байна.