Хүүхдийн төлөө Үндэсний газар
2015.04.17

"Хүүхэд хамгааллын үндэсний сургалт”-ыг зохион байгуулж байна

Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгааллын үйлчилгээний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратегийн хүрээнд хүүхэд хамгааллын талаар орон нутгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, практик арга зүйг түгээх, туршлага хуваалцах, мэдээлэл солилцох зорилгоор “Хүүхэд хамгааллын үндэсний сургалт”-ыг 2015 оны 04 сарын 16-наас 17- ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Сургалтанд Аймаг, нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс, төвөөс дарга, хүүхэд хамгааллын мэргэжилтэн нийт 80 хүн оролцож байгаа юм. Сургалтаар хүүхэд хамгааллын олон улсын чиг хандлага, тогтолцоо, хүүхдийн тусламжийн утасны хариу үйлчилгээ хамтарсан багийн үйл ажиллагаа, зорилтот бүлэгтэй ажиллах арга зүй, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч санал солилцож байна.

Сургалтыг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес нар нээж үг хэлэн сургалтанд амжилт хүслээ. Тус сургалтад Хан-Уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийн дарга Д.Ганбаатар, Хамгааллын мэргэжилтэн Г.Энхжаргал нар хамрагдаж байна.

Үргэлжлүүлэн бичлэгээс үзнэ үү ?